2022.10.10
Үйлдвэр хоршоолол, ахуй үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 90, 91 жилийн ой тохиож байна
Монгол Улсад үйлдвэр хоршоолол Ахуй үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 90, 91 жилийн ой энэ жил тохиож байна.
Тус салбар нь хөнгөн аж үйлдвэрийн тулгийн чулууг тавилцаж, хүн амын хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, ахуйн соёлыг хөгжүүлэх зэрэг нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан ууган салбарын нэг юм.
Хүн амын ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээний жигд, найдвартай ажиллагааг хангаж олон жил үр бүтээлтэй ажилласан зарим иргэдийг шагнаж урамшууллаа.
Та бүхэндээ ажил үйлсэд арвин их амжилт, амьдралд нь эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.