2022.10.14

Ц.Туваан: Чанартай эм оруулж ирэх сонирхол яамныханд алга

УИХ-ын чуулганы /2022.10.14/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Эмийн үйлдвэрлэл, чанар, хяналт, хүртээмжийн зэрэг асуудал болон энэ талаарх цаашдын бодлого, зорилтын талаар”, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваанаас Эрүүл мэндийн сайдад хандаж “Эм үйлдвэрлэл, эмийн үнийн талаар” тус тус тавьсан асуулгын хариуг сонслоо.

Гишүүд тус асуулгын талаар асуулт асууж байр, сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: 

Муу эм хэргэлвэл14 хоног уугаад ч үр дүн гарахгүй, сайн эм хэргэлбэл3 хоногийн дотор бүрэн эдгэрэх боломжтой. Энэ бол бодит асуудал. Анагаахын салбарт зарцуулагдаж байгаа маш их хэмжээний санхүүжилт бол чанаргүй эм удаан хугацаагаар уугаад өвчин эдгэрдэггүй, ужгирдаг асуудал бол чанаргүй эмээс болж байгаа. Үүнийг ярих цаг болсон. Чанартай эм оруулж ирэх сонирхол яамныханд алга. Бүртгэл дээр өндөр үнэ авч байна, цаашдаа нэмэгдэнэ гэж байна үндэслэлээ хэлээрэй.

Эмийн хөнгөлөлтөд 226 тэрбум төгрөг зарцуулсан гэж байна. Аудитын дүгнэлтэд байгаа, энэ бол өндөр үзүүлэлт. Импортоор орж ирж байгаа эмийн үнэ маш өндөр байна гэж мэргэжлийн байгууллагаас гаргасан, энэ үнэн үү. Эмийн сул зохицуулалттай Зүүн өмнөд Азийн орнуудаас эм их орж ирж байна. Хатуу эмийн зохицуулалттай орнуудаас эм оруулж ирэх хүсэлт ирдэг, бүртгэдэггүй. Ямар нэгэн дүрэм, журам яриад хойш суудаг. Хуулиа оруулж ирэх шаардлага байна. Энэ асуудал хэзээ шийдэгдэх вэ.

УИХ-ын Ц.Туваан: Хууль хэрэгжихгүй байна


Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn