Канад-Монгол нарийн мэргэжлийн нүдний эмч нарын хамтарсан баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна
2022.10.04

Канад-Монгол нарийн мэргэжлийн нүдний эмч нарын хамтарсан баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тойргийнхоо иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо хийх, эмчилгээнд хамруулах зэрэг ажлуудыг зохион байгуулж ирсэн.

Өнгөрсөн 06-р сард Герман улсын "Мишээл" хүүхдийн сантай хамтран Сэлэнгэ аймгийн Орхон, Орхонтуул, Баруунбүрэн, Сант, Ерөө, Жавхлант, Хүдэр сумдууд, Бугант, Дулаанхан тосгодын нийт 1500 гаруй хүүхэд шүд, амны хөндийн үзлэгт үнэ төлбөргүй хамрагдан эмчлүүлсэн юм.

Харин энэ удаа Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/ болон Канад улсад төвтэй "Laurel Surgical Foundation" олон улсын байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.

Энэ хүрээнд "Сэлэнгэ аймгийн ард иргэдийг нүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлж эрт үед нь оношлох, өвдсөнийг эмчлэх зорилт" дэвшүүлж 07-дугаар сард алслагдсан 12 сум болон аймгийн төвд нүдний тусламж үйлчилгээ шаардлагатай иргэд, ахмад настнуудад үнэ төлбөргүй сайн дурын урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо явуулж 1128 иргэнийг үзлэгт хамруулсан юм.

Мөн өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүдийг дадлагажих сургалтад хамруулсан. 07-дугаар сард нүдний нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдаж, хагалгааны заалтаар оношлогдсон иргэд Канад, Монгол эмч нарын үзлэгт дахин хамрагдаж хагалгааг төлөвлөж байгаа аж.

Канад-Монгол эмч нарын хамтарсан баг 10 дугаар сарын 7-ны өдрийг дуустал Сэлэнгэ аймагт ажиллана.