Орон нутагт эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн системээс үүдэлтэй тулгамдаж буй асуудлууд байна
2022.10.03

Орон нутагт эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн системээс үүдэлтэй тулгамдаж буй асуудлууд байна

Чуулганы нээлттэй зэрэгцэн тойрогтоо чиглэсэн эрүүл мэндийн салбарын уулзалт, эмчилгээ зэргээр албан ажлууд маань үргэлжилж байна.

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Дарга Ц.Эрдэнэчимэг, Мандал сумын Нэгдсэн Эмнэлгийн дарга Ё. Буяндэлгэр нар эрүүл мэндийн салбар, тэр дундаа эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн системээс үүдэлтэй тулгамдаж буй бодит асуудлын талаар санал, хүсэлтээ илэрхийлж, шийдвэрлэх боломжийн талаар ярилцлаа. Миний бие тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллах болно.

Мөн яг энэ цаг мөчид Сэлэнгэ аймгийн Нэгдсэн Эмнэлэг дээр бидний хамтын ажиллагааны хүрээнд нүдний үнэ төлбөргүй хагалгаа хийгдэж байна. Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/ болон Канад улсад төвтэй "Laurel Surgical Foundation" олон улсын байгууллагын хамтарсан баг урьдчилсан үзлэгээр оношлогдсон нүдний болрын цайлттай 70, далавч хальсны эмгэгтэй 10, сормуусны буруу ургалт засах 1 нийт 80 гаруй иргэнд хагалгаа хийхээр төлөвлөн эхний 19 иргэнд үнэ төлбөргүй хагалгаа хийгээд байна.

Эмч нар, төслийн багийнхан маань аль болох олон иргэдийг хамруулах зорилгоор 2 зэрэг хагалгаа хийж, шахуу хуваариар, ачаалал ихтэй ажиллаж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn