2022.10.21
Б.Баярсайхан: Хүүхэд, гэр бүл рүү чиглэсэн ажилтнуудыг чадавхжуулахад онцгой анхаарах нь зүйтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.10.21\ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг томилох асуудлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-д танилцуулсан юм.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:
ХНХ-ынсайдаар томилогдож байгаа Т. Аюурсайхан гишүүнд баяр хүргэе. Таныг мэдлэг боловсрол, чадварын хувьд манай улсын хамгийн том энэ салбар салбарыг сайн авч явна гэдэгт итгэж байна. Энэ салбарыг тэргүүлж байгаа хүн мэдлэг чадвараас гадна хүний амьдралын зовлон жаргалыг мэддэг, хүний төлөө сэтгэлтэй хүн байх ёстой. Таныг ийм хүн гэдэгт итгэдэг. Монгол Улсын үнэ цэнэтэй баялаг болсон хүүхдүүдтэй холбоотой хэдэн зүйл хэлье . Манай улсад хүүхдийн хүчирхийлэл, цус ойртолт их байна. Энэ бүхэнтэй нүүр тулан ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудынажлын үнэлэмж, цалин хөлсний нэмэгдэл, нийгмийн дэмжлэгийн асуудал шийдэгдээгүй байгаа.
Харин өнөөдөр ХНХ-ын яаман дээр Нийгмийн ажилтнытухай хууль боловсруулагдаж байна. Энэ хуулийг яаралтай баталж, нийгмийн ажилтнууды насуудалд анхаарна гэдэгт итгэж байна. Хөдөө орон нутагт мал хариуцсан мэргэжилтэн байдаг, харин хүүхэд хариуцсан хүн алга. Иймд сайдаар ажиллаж байхдаа энэ асуудлыг шийдэж өгөхийг хүсэж байна. Мөн нийслэл, аймаг, дүүргийн ХЗХГ-ын үйл ажиллагааг сайжруулахад анхаарч ажиллаарай.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn