
2022.10.31
Засгийн газарт дараах 11 арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэл өгөв
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор 11 арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгож, тогтоол гаргалаа.
Үүнд,
- Кибер халдлагын эсрэг “Нийтийн төв”,
- Мэдээллийн технологийн салбарын боловсон хүчин,
- Paypal, Applepay зэрэг олон улсын төлбөрийн системийг нэвтрүүлэх,
- Мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжийг дэмжих,
- “И-баримт”-ын төлбөрийн цаасан баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх,
- Бүх шатны боловсролын агуулга дахь мэдээллийн технологийн хичээлийг өргөжүүлэх,
- Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарын цахим шилжилтийн хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрт төрийн аудитын байгууллагаар аудит хийлгэх гэх мэт тодорхой арга хэмжээнүүдийг тусгалаа.