
2022.11.01
Шоглох, дээрэлхэх, дарамтлахын эсрэг хүний эрхийн боловсрол олгох сургалтад сурагчид хамрагдав
Монголын Эмнести Интернэшнлийн Шоглох, дээрэлхэх, дарамтлахын эсрэг хүний эрхийн боловсрол олгох сургалт болох "Нөхөрсөг жаалууд" сургалтад Баянзүрх дүүргийн 85-р сургуулийн сурагчид идэвхтэй хамрагдлаа.
Сургалтаар хүнийг хүндлэх, үе тэнгийнхэнтэйгээ нөхөрсөг харилцах, хүүхдийн эрх, хүний эрхийн тухай ойлголтыг заадаг.
Бид сурагчдын насны онцлогт тохирсон 5 төрлийн модуль боловсруулсан бөгөөд туршлагатай үе тэнгийн сургагч багш нар уг сургалтыг заадгаараа онцлогтой юм.
Та хүүхдийнхээ анги танхим, сургуулийн орчныг шоглож, дээрэлхдэггүй, аюулгүй байгаасай гэж хүсэж байна уу?