БОАЖ-ын салбарын 2009 оны ажлын гол үр дүн, 2010 оны тэргүүлэх зорилтын тухай
2009.12.29

БОАЖ-ын салбарын 2009 оны ажлын гол үр дүн, 2010 оны тэргүүлэх зорилтын тухай

Нэг. 2009 оны голлох үр дүнгийн талаар

• Бид 2009 оныг байгаль хамгаалагчдыг чадавхижуулах жил болгон зарлаж "Байгаль орчны ажилтны орон нутгийн зөвлөлгөөн"-ийг бүх аймаг нийслэлд зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд 13 аймгийн засаг дарга биечлэн оролцсоноос гадна Засаг даргын орлогч 18 хүн оролцсон орон нутгийн удирдлагын түвшинд уг арга хэмжээнд ихээхэн ач холбогдол өгсөний нэг илэрхийлэл гэж үзэж байна. Бүх аймагт хийгдсэн сургалт, зөвлөлөөний арга хэмжээн д 334 сумын засаг дарга, 900 байгаль хамгаалагч, 360 улсын байцаагч, ТББ-ын 533 хүн оролцож, 343 санал шүүмжлэл гаргасан байна. Эдгээрээс Улсын Их Хурлын түвшинд шийдэгдэх 19, Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх 4, Бусад салбарын сайдын эрхлэх асуудлын хүрээнд шийдэгдэх 28, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээнд шийдэгдэх 268, Орон нутагт шийдвэрлэгдэх 17 асуудал байна. Эдгээр асуудлыг 2010-2012 онд бүрэн шийдвэрлэхээр тусгай төлөвлөгеө гарган ажиллаж эхэлсэн. 


• Байгаль орчныг хамгаалах нэг гол тулгуур хүчин болсон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах талаар 2009 онд харъцангуй ахиц гарсан гэж үзэж байна. Төрийн бус байгууллагуудын төлөөллийг шийдвэр гаргах түвшинд оролцуулдаг боллоо. Тухайлбал: Байгаль орчны сайдын зөвлөл, Цөлжилттэй тэмцэх үндэсний хороо. Монголын Мянганы сорилтын Сангийн Оролцогч талуудын Хорооны Удирдах зевлөл. Байгаль орчны үнэлгээний хороонд Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн төлөөлөгчид орж идэвхтэй хамтран ажиллаж байгаагийн зэрэгцээ 4 хүн Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрхийг аваад байна. Монголын байгаль орчны иргэний зөвлөл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын хооронд гол, ус хамгаалах менежментийг боловсронгуй болгох зорилгоор 2009-2012 онд хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.

• Уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд 2009 онд онцгой анхаарал хандуулж, Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар зохион байгуулах Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Зүүн хойт Азийн орнуудын дээд хэмжээний уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд дараах ажлыг зохион байгуулав. Үүнд:

  • БОАЖЯ, ГХЯ -ны хамтарсан ажлын албыг байгуулан ажиллуулав.
  • Зүүн хойд Азийн орнуудын холбогдох яамдын газрын дарга нарын уулзалтыг зохион байгуулав. (2009 оны 3 дугаар cap)
  • Зүүн хойд Азийн орнуудын холбогдох яамдын сайд нарын хуралдааныг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулав (2009 оны 5 дугаар cap)

• Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын дээд хэмжээний уулзалт (2009 оны 9 дүгээр сарын 22), Копенхагений НҮБ-ын Бага хурлын бэлтгэлийг хангах ажлыг ГХЯ-тай хамтран зохион байгуулж, Монгол улсын Ерөнхийлөгч, БОАЖ-ын сайдын хэмжээнд өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцуулав.

• Тайлангийн хугацаанд стратегийн төлөвлөлт, эрх зүйн шинэчлэл, санхүү, хөрөнгө оруулалт, гадаад харилцаагаар дамжуулан байгаль орчны тогтвортой хөгжлийг хангах зорилт тавьж, УИХ-аар 3 хууль, Засгийн газраар 2 тогтоол батлуулсны гадна

• Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаал 11, хамтарсан тушаал 1-ыг гаргуулж, 9 хуулийн төслийн үзэл баримтлалыг батлуулахаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд, 3 журам, 1 хөтөлбөрийг хэлэлцүүлэхээр Засгийн газарт хүргүүлээд байна.

• УИХ-ын гишүүдийн санаачилсан Зарим нилэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай хуулийн төслийг холбогдох УИХ-ын Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцүүлж, 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэн батлууллаа. Хуулиар нийлэг уутыг сав баглаа боодлын зориулалтаар импортоор оруулах болон хэрэглэхийг 2010 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хориглолоо. Барилгын тулгуурт зулзган мод өргөн хэрэглэж ирснийг таслан зогсоох зорилгоор барилга байгууламж барих, шинэчлэх, өргөтгөх, засварлах ажилд барилгын хэв хашмалын тулаасны зориулалтаар мод ашиглахыг хориглох заалтыг "Барилгын тухай хууль, Ойн тухай хууль"-д нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдвэрлүүллээ. Ойн сан, усны сав бүхий газарт алт олборлохыг хориглох хуулийн үндэслэл, тооцоо зураглал боловсруулж, УИХ-ын ажлын хэсэгт хүргүүллээ.

• Байгаль орчин аялал жуулчлалын яам, сайдын эрхлэх асуудлын хүрээний 3 агентлаг өнгөрсөн жил гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн дүүрэн биелүүлсэн гэж үзэж байна.

• Энэ онд 145 булгийг эхийг хамгаалалттай болгон тохижуулж, 642 худгийг шинээр гаргасан буюу сэргээн засварлаж, ус ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоолоо. Усны нэгдсэн менежментийг улсын хэмжээнд явуулахтай холбогдуулан 29 голын ай савын зөвлөлийг байгуулах бэлтгэлийг хангаж, газрын дорхи усны хяналт шинжилгээний сүлжээг 20 аймгийн 88 сумын 550 цэгт байгуулах ажлыг эхлээд байна.

• Ойн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 10 шахам журам зааврыг батлан гаргаж, ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний үр нөлөөг дээшлүүлэх эрх зүйн орчинг бүрдүүллээ. 2009 онд улсын төсвийн хөрөнгөөр ойжуулах, байгалийн сэргэн ургалтын дэмжих ажилд 120 гаруй аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн нөхөрлөл оролцож 7810,9 мянган ширхэг тарьц, суулгац тарьж ургуулжээ. Улсын хэмжээгээр 4740 га-д ойжуулалтын ажил хийгдсэн нь дунджаар 75.04%-ийн амьдралттай тооллогджээ.

• 2009 онд нийт 20 удаагийн синоптик процессоор 21 удаа цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдсан ба өнгөрсөн оноос чанар нь 15.1 % онч нь 19.6 %-иар ахисан үзүүлэлттэй байна. 2009 онд 163 удаа анхааруулга мэдээ гаргаж үйлчилсэн байна.

• Тээврийн хэрэгслээс агаарт гаргаж буй бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх хэмжээг шинэчлэн тогтоох зорилгоор Дизель хөдөлгүүртэй автомашин-Утааны тортогжилтын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга, Бензин хөдөлгүүртэй автомашин-Утааны тортогжилтын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга стандартуудыг холбогдох боловсруулж батлууллаа. Түүнчлэн "Автотээврийн хэрэгслийн хөдөлгүүрээс ялгарах хорт хийн экологи, эдийн засгийн үнэлгээ” боловсрууллаа. Уг ажлын хүрээнд автотээврийн хэрэгсэлээс агаарт гарах бохирдуулах бодисын экологийн эдийн засгийн үнэлгээг тооцох аргачлал, үнэлгээ болон автотээврийн хэрэгслийн агаар ашигласны төлбөрийн саналыг боловсруулан гаргасан болно. "Аялал жуулчлалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль"-ийн төслийг боловсруулав. "Аялал жуулчлал Үндэсний хөтөлбөр" боловсруулж Засгийн газраар хэлэлцүүлэхэд бэлэн болгов. "Аялал жуулчлалын Үндсэний төв" Төрийн өмчит үлйдвэрийн газрыг ЗГ-ын тогтоолоор 20 орон тоотойгоор батлуулж байгуулан үйл ажиллагааг нь жигдрүүлэв.

• Үйлчилгээний чанарыг олон улсын түвшинд ойртуулах чиглэлээр "Амралтын газар, жуулчны бааз, гэр буудлын стандартыг батлуулав.

• Аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэх, бүс бүхэнд тохирсон аялал жуулчлалын томоохон цогцолбор үзмэр бий болгох, үүний тулд аялал жуулчлалын салбарт гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах орчныг бүрдүүлэх зорилгоор эхний ээлжинд Өвөрхангай аймгийн Хархорин суманд "Хархорин-13-р зуун" аялал жуулчлалын цогцолбор байгуулахаар төслийн шилдэг санаа, зураг макет боловсруулах уралдааныг уран бүтээлчдийн дунд зарлаад байна.

• Салбарын бүх байгууллага санхүүгийн программ ашигладаггүй excel-p санхүүгийн тайлан гаргадаг байсан хүндрэлийг арилгаж, бүх байгууллагуудын нягтлан бодогч нарыг нягтлан бодох бүртгэлийн ACOLOUS програмыг ашиглах сургалтанд хамруулж, уг программаар санхүүгийн тайлангаа гаргадаг боллоо. Салбарын байгууллагуудаас санхүүгийн тайланг интернетээр авч, 2009 оны сайдын бащын Санхүүгийн нэгтгэсэн тайланг гаргаж байна. Нягтлан бодох бүртгэлийн программ ашигласнаар санхүүгийн мэдээ тайланг үнэн зөв, шуурхай гаргах, мэдээллийн сантай болох , цаг хэмнэх, төсөв хэмнэх зэрэг олон талын ач холбогдолтой юм. Байгаль орчны салбарын хэмжээнд мөрдөх Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулан гаргалаа.

Хоёр. 2010 оны тэргуулэх зорилтын талаар

Ирж буй 2010 он биднээс илүү их идэвх чармайлт шаардсан их ажлын жил байх болно. Ялангуяа манай Засгийн газрын тухайд хамгийн их ачаалалтай жил гэж үзэж байна.

• 2010 онд байгаль орчны мастер төлөвлөгөөг боловсруулж дунд хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой болгоно. Ингэснээр байгаль хамгаалах үйл ажиллагаа харилцан уялдаатай нэг цогц шинж чанартай болно.

• Энэ оныг бид байгаль хамгаалагчдыг чадавхжуулах жил болгон ажилласан бол 2010 онд ойжуулалтын ажлын цар хүрээг нэмэгдүүлж "Ойн менежментийн талаар эргэлт гаргах жил" болгон ажиллана. Энэ онд ойн аж ахуйн арга хэмжээнд 5 тэр бум шахам төгрөг зарцуулахаар төлөвлөөд байгаа нь өмнөх оныхоос 2 дахин өссөн дүн юм.

• Энэ онд ойн менежментийн улсын ерөнхий төлөвлөгөөг батлуулна. Ингэснээр ойн баялгийг хамгаалах ашиглах арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэгжүүлэх хянах тогтолцоо бүрдүүлнэ.

• Ойн түймэрээс хамгаалах арга хэмжээг сайн зохион байгуулсан сум, багийн засаг дарга нар, ойн нөхөрлөлийг урамшуулдаг муу ажилласанд нь хариуцлага тооцдог цоо шинэ механизм бүрдүүлнэ.

• Ойн санд аюул занал учруулж байгаа нэг гол зүйл болох ойн хортон шавжийн тархалтыг бүрэн хяналтандаа оруулж тэмцэх эрүүлжүүлэх өргөн далайцтай арга хэмжээг хэрэгжүүлэх болно.

• Монгол орны ойн 30 шахам хувь нь Тусгай хамгаалалттай газар нутагт хамрагддаг бөгөөд түүнийг хамгаалсан шиг хамгаалах нь манай нэг тулгамдсан зорилт мөн.

• "Ус" үндэсний хөтөлбөрийг батлуулж усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх салбар дундын бодлого зохицуулалтыг боловсронгуй болгоно. Орхон голын усыг нэмэгдүүлэх далан барих техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, зураг төсөл гаргах ажлыг БНТурк улсын Байгаль орчин, ой, усны яамтай хамтран хэрэгжүүлнэ.

• Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг Засгийн газраар батлуулж уур уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг салбаруудын талаар хэрэгжүүлэх арга хэмжээний зорилтуудыг тодорхой болгоно.

• "Ногоон хэрэм" үндэсний хөтөлбөрийн 5 жилийн үр дүнг нягтлан үзэж цаашдын зорилтыг шинэчлэн тодорхойлно.

• Уул уурхайн ажиллагаанаас эвдэрч орхигдсон газрыг 2009 оноос тоолж эхэлсэн бөгөөд 2010 онд энэ ажлыг дуусгаж цаашид авах арга хэмжээг боловсруулж зөрчил дутагдлыг арилгах, давтан гаргахгүй байх эрх зүй хариуцлагын нэгдмэл тогтолцоог бүрдүүлнэ.

• 2010 онд Байгаль хамгаалах сангийн хөрөнгө өнгөрсөн оноос нэмэгдэж байгаа нь байгаль орчны төлөв байдлын судалгаа хийх, өсвөр үе, иргэдийн экологийн боловсрол хүмүүжлийг дээшлүүлэх өргөн хүрээтэй ажил зохион байгуулах, иргэд иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах өргөн боломжийг олгож байна.

• Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар зохион байгуулах Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Зүүн хойд Азийн орнуудын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах асуудлыг Засгийн газарт тавьж шийдвэрлүүлэх; зохион байгуулах

• Уур амьсгалын өөрчлөлтийн зохицуулах албыг байгуулах асуудлыг Засгийн газарт оруулан шийдвэрлүүлж, ажиллуулж эхлэх, Уур амьсгалын Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн бүрдүүлж ажлын албыг байгуулан ажиллуулах

• Уур амьсгалын өөрчлөлтийн Үндэсний хөтөлбөрийг боловсруулан Засгийн газар, УИХ-д оруулж шийдвэрлүүлэх

• Уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох Үндэсний стратеги боловсруулан Засгийн газарт оруулан шийдвэрлүүлэх

• Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн санал боловсруулах, олон улсын байгууллагуудад тавьж санхүүжилтийг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах

• Монгол оронд уур амьсгалын дулааралтын нөлөөгөөр байгаль, цаг агаарын аюултай үзэгдлийн давтамж болон эрчим улам нэмэгдэж, улс орны нийгэм, эдийн засагт учруулах хохирлын хэмжээ жилээс жилд өсч байна. Иймд дээрхи үзэгдэл, процессийг аль болох эртнээс өндөр нарийвчлалтай урьдчилан мэдээлж, мэдээллийг аль болох богино хугацаанд шийдвэр гаргагчид болон хэрэглэгчдэд хүргэж, уг аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлснээр гамшгийг хохирол багатай даван туулах асуудал өнөө үед чухлаар тавигдаж байна.Энэ нь улс орны тогтвортой хөгжлийн нэг үндэс мөн болно.

• Дээрхи зорилтыг амжилттай ханган биелүүлэхэд Дэлхийн бусад орнуудад ашиглагдаж буй супер компьютерийн технологийг Монголын Ус цаг уурын албанд нэвтрүүлэх асуудал зайлшгүй болж байна. Ийм технологийг нэвтрүүлэхгүйгээр бид ус цаг уурын урьдчилсан мэдээний чанарыг дээшлүүлэх бодит боломж туйлын хомс байна. Дэлхийн олон оронд супөр компьютерийн технологийг цаг агаар, уур амьсгалын прогноз, онолын судалгаанд ашиглаж байгаа бөгөөд тэдгээрийн үр дүн орон зай, цаг хугацааны маш ендөр нарийвчлалтай гарч байгаа болно.

Супер компьютерийн технологийн шинэчлэлийг хийснээр Монгол орны хэмжээнд 1 км-ийн алхамтай цаг агаарын прогноз мэдээ гаргах, мэдээний таарцыг нэмэгдүүлэх, сумдын түвшинд цаг агаарын хувьсал, өөрчлөлтийг олон хоногийн өмнөөс урьдчилан мэдээлэх, уур амьсгалын өөрчлөлтийн прогнозын загвар боловсруулж турших, үйлдвэрлэлд нэвтрүүлэх зэрэг асар өргөн боломжуудыг нээж өгнө.

• Франц Улсын Засгийн Газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр "Улаанбаатар хотод агаарын бохирдлыг хянах сүлжээ байгуулах" төслийг хэрэгжүүлж, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хянах суурин 5, хөдөлгөөнт 1 автомат станцыг байгуулах бөгөөд эдгээр станц дээр агаарын бохирдлыг 6-8 үзүүлэлтээр тодорхойлж, агаар бохирдуулагч эх үүсвэрийг зөв тодорхойлсноор цаашид бохирдлыг бууруулах арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөж хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой болно.

• Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх улсын сүлжээг өргөжүүлж, үүлний судалгааны зориулалттай явуулын 4 радарын станцыг шинээр ажиллуулж,, тэдгээрийг нэгдсэн сүлжээнд холбож, өдөр тутмын урьдчилан мэдээлэх үйл ажиллагаанд ашиглах боломжийг бүрдүүлснээр таримал болон бэлчээрийн ургамлын ургацыг нэмэгдүүлэх, ган цөлжилтийн нөлөөг бууруулах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх бодит боломж бүрдэнэ.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.