2010.01.07
Ирэх сарын нэгнээс иргэд 70 мянган төгрөг авна
Ирэх сарын нэгнээс иргэдэд 70 мянган төгрөг олгохоор төлөвлөжээ. Эхний ээлжид хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд 1.3 сая хүнд олгохоор шийдвэрлэсэн байна.
Хүн амын үлдэж буй хэсэгт иргэний шинэчилсэн бүртгэл явуулсны дараа оны эхний хагаст 120 мянган төгрөгөөс 70 мянгыг нь, харин үлдсэн мөнгийг энэ жилдээ багтаж олгох юм байна. Тиймээс ч Иргэний шинэчилсэн бүртгэл явуулах тухай тогтоолыг УИХ-аар батлуулж, 6.7 тэрбум төгрөгийн санхүүжилттэй болсон.
Ирэх зургадугаар сард багтаж иргэдийг бүртгэлд хамруулахын тулд үйл ажиллагааны зардалд дахин хоёр тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар төлөвлөсөн ажээ. Өөрөөр хэлбэл, урсгал зардалд зарцуулах хоёр тэрбум төгрөгийг оруулж тооцохоор иргэний шинэчилсэн бүртгэлд нийтдээ 8.7 тэрбум төгрөг зарцуулах юм байна.
Цагаан сараас өмнө мөнгө олгохын тулд бэлтгэл ажлыг түргэвчилсэн байдлаар шийдвэрлэж, өнөөдрөөс эхлэн ажлыг зохион байгуулахаар тогтоол гаргасан байна. Гэхдээ Хүний хөгжил сангийн дэвтэр бий болгож, үүнтэй хамт иргэний шинэчилсэн бүртгэлийг давхар хийж явахаар хэлэлцлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.