Иргэн бүрт  "хишиг, хувь" хүртээх "Хүний хөгжлийн сангийн тухай хууль" батлагдлаа
2009.11.18

Иргэн бүрт "хишиг, хувь" хүртээх "Хүний хөгжлийн сангийн тухай хууль" батлагдлаа

Өнгөрсөн 2008 оны сонгуулиар МАХН "эх орны хишиг 1,5 сая", АН "эрдэнийн хувь 1 сая" төгрөгийг ард түмэндээ амласан. Эрх баригч хоёр нам дээрх амлалтаа хэрэгжүүлэхийн тулд эх орны хишиг сан, Баянмонгол корпориацын тухай хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барьсан боловч энэхүү хуулийн төслүүд нь батлагдалгүй байсаар жил гаруй хугацаа өнгөрсөн юм.

Харин энэ намрын чуулганаар МАХН, АН ард түмэндээ амласан амлалтаа нэгтгэж “хүний хөгжил сан”ийн тухай хуулийн төслийн гэж нэрлэхээр тохиролцоонд хүрсэн билээ. Үүний дагуу өнөөдөр үдээс өмнө УИХ-ын нэгдсэн хуралдаанаар "хүний хөгжил сан”-ийн тухай хууль батлагдлаа. Хуралдаанд оролцсон 66 гишүүний 78 хувь нь хуулийг дэмжсэн байна.

Энэ хууль батлагдсанаар монголын ард түмэн анх удаа байгалийн баялгаас орсон орлогоос хувь хүртэх боломжтой болж байна.УИХ тус хуулийн төслийг улс төрчид болон ,бизнесийн байгууллагуудын ашиг сонирхлоос ангид байлгахын тулд нийт гишүүдийн 3:2 буюу 66 хувийн саналаар дээрх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой гэсэн заалтыг нэмж тусгасан байна.

Мөн Хүний хөгжлийн сангийн тухай хуулийн төслийг 2009 оны 11 сарын 18ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх тухай УИХ-ын тогтоол гарлаа. Хүний хөгжлийн сангийн орлогын эх үүсвэр уул уурхай ,ашигт малтмалын нөөцийн төлбөрийн 70 хувь ноогдолын ашгийн 100 хувийн хөрөнгө оруулалтаас бүрдэнэ.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.