Эх орны хишигийн нэгдүгээрт эрүүл мэнд, боловсрол, хоёрдугаарт....гэнэ
Өнөөдөр хувиарын дагуу УИХ дах намыг бүлгүүд хуралдаж байгаа билээ. Намын бүлгүүдийн өнөөдрийн хэлэлцэх асуудлын гол “бай” нь Эх орны хишиг сангийн тухай, Эрдэнийн хувь хуулийн төслүүд байлаа.
Бүлгүүдийн хурлууд түр завсарлаад байгаа бөгөөд МАХН орой 17.00 цагт, АН 15.00-д үргэлжлүүлэн хуралдах юм.
Үдээс өмнө тус тусдаа хуралдсан хоёр бүлгийн хуралдаанаар иргэдэд тараах “сая сая” төгрөгийг хаанаас босгох вэ гэсэн асуудлыг хэлэлцээд эдийн засгийн эргэлтэд орсон стратегийн орд газруудаасаа бий болгох тухай ярилцсан байна. Мөн иргэдэд ямар хэлбэрээр хүргэх вэ гэдэг дээр нэгдүгээрт эрүүл мэнд, боловсрол, хоёрдугаарт, орон сууцтай, гуравдугаарт, бэлэн мөнгө хэлбэрээр олгох нь оновчтой хэмээн үзсэн байна.
Түүнээс гадна МАХН иргэн бүр хувиарлах энэхүү хуваарилалтад хяналт тавих үүрэгтэй Удирдах зөвлөл байгуулж, түүнийг нь Ерөнхий сайд толгойлдог байх нь зөв хэмээн үзжээ. Харин АН 2008 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөөр хязгаарлахгүй иргэн бүртээ насан туршид эх орны баялгаасаа хувь хүртэх тэр бололцоог энэхүү хуулиар баталгаажуулах ёстой гэж үзсэн байна.