Эх орны хишгийг хэлэлцсэнгүй
2009.10.13

Эх орны хишгийг хэлэлцсэнгүй

Өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эх орны хишиг сангийн тухай, Эрдэнийн хувийн (Баянмонгол корпораци) тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байсаэн ч ажлын хэсэг болон намын бүлгүүд дээр дахин ярилцаж, тодруулах шаардлагатай зүйлүүд байна хэмээн төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлууллаа. 

Харин Татварын ерөнхий хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн зарим хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.