"Сансрын болон гео орон зайн технологийг нэвтрүүлэх төсөлд Монгол Улсыг багтаана"
2022.12.02

"Сансрын болон гео орон зайн технологийг нэвтрүүлэх төсөлд Монгол Улсыг багтаана"

Сансрын болон гео орон зайн технологийг нэвтрүүлэх зорилго бүхий "SERVIR-Mekong" төсөлд Монгол Улсыг багтаах талаар ярилцсан гэж БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээллээ.

Тэрээр "тус төсөлд хамрагдсанаар манай уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой дата мэдээлэлд дүн шинжилгээ хийх чадавхыг дээшлүүлж, үер, зуд, ган зэрэг байгалийн гамшгийн эрсдлийг тооцоолох боломж бүрдэнэ" хэмээв.

Энэ талаар Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн Гүйцэтгэх захирал Ханс Гуттман, Уур амьсгалын өөрчлөлтийн санхүүжилтийн мэргэжилтэн Навраж Прадхан, Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн академийн захирал Билл Хо нартай уулзаж ярилцжээ.

Монгол Улс нь газар зүйн байршил, уур амьсгалын нөхцөл, эдийн засгийн салбаруудын бүтэц, хөгжлийн төвшин болоод хүн амын амьдралын хэв маяг зэргээс улбаалан уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг, өртөмтгий орнуудын нэг юм.

Азийн гамшгийн бэлэн байдлын төв нь SERVIR-Mekong төслийг АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID) болон АНУ-ын Сансар судлалын үндэсний агентлаг (НАСА)-тай хамтран Зүүн Өмнөд Азийн бүс нутагт хэрэгжүүлж байна.