Өнөөдөр хальтаргааг арилгахаар зуун хүн ажиллана
2010.01.08

Өнөөдөр хальтаргааг арилгахаар зуун хүн ажиллана

Цас мөс цэвэрлэх иргэд нь Нийслэлийн хөдөлмөрийн газар бүртгэлтэй байх юм байна. Тэр хүмүүсийг өдрийн 5400 төгрөгөөр цалинжуулж ажиллуулах юм байна.
Энэ нь Нийслэлийн хөдөлмөрийн газар иргэдийг орлогожуулахад чиглэсэн үйл ажиллагааны нэг юм. Иргэд хөдөлмөрийн газарт бүртгүүлснээр цаашид байнгын ажилд оролцох боломжтой болох юм. Цэвэрлэгээнд гарсан хүмүүс зургаан дүүргийн авто замууд болон буудлуудын цас мөсийг арилгах юм байна. Цаашид цас мөс цэвэрлэх өдрийн хөлстэй ажилд оюутан залуус хөдөлмөрийн газар бүртгүүлж хамрагдаж болох аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.