Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлттэй танилцав
2022.12.09

Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлттэй танилцав

Сонгинохайрхан дүүргийн Зөвлөлийн ээлжит хурал  боллоо

Хурлаар дүүргийн Засаг даргын захирамжаар дүүргийн Засаг даргын дэргэдэх болон эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2022 оны гүйцэтгэлийн тайлангын хяналт-шинжилгээ, үнэлгээний талаар удирдлагууд танилцуулав.

Мөн энэ удаагийн зөвлөгөөнөөр дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, дүүргийн 2023 оны төсвийн төсөл, дүүргийн Газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөний биелэлт, 2023 оны төлөвлөгөөний төсөл, хорооны хэсгийн хуваарьт өөрчлөлт оруулах эдгээр асуудлыг ИТХ-д өргөн барих тухай, дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харъяа байгууллагын 2022 оны үйл ажиллагааг дүгнэсэн ажлын хэсгийн танилцуулга болон бусад асуудлуудыг хэлэлцлээ.