Ардчилсан нам “Хэлэлцүүлгийн цаг”-аараа төсвийн орлогын хуваарилалтын талаар хэлэлцэнэ.
2010.01.13

Ардчилсан нам “Хэлэлцүүлгийн цаг”-аараа төсвийн орлогын хуваарилалтын талаар хэлэлцэнэ.

Төсөв, санхүү төвд төвлөрөхийн хэрээр төрийн үйлчилгээнд шат дамжлага нэмэгдэх, иргэдээс холдох, иргэдийн оролцоо сулрах, үйлчилгээний хариуцлага эзэнгүйдэх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагад нутгийн өөрөө удирдах ёсны гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага хумигдах зэрэг сөрөг үр нөлөө үзүүлдэг ажээ.
Иймээс Ардчилсан нам “Нутгийн өөрөө удирдах ёс уламлжлал ба шинэчлэл” хэлэлцүүлэгийн цагаараа Улсын болон орон нутгийн төсвийн хуваарилалтыг шинэчлэх тухай асуудлыг хэлэлцүүлэх гэж байна. Хэлэлцүүлэг 2010 оны 1-р сарын 13-ны өдрийн Лхагва гарагийн 15:00 цагт Ардчидсан намын шилэн танхимд болох бөгөөд судлаач Л.Лувсанжамц “Улсын болон орон нутгийн төсвийн хуваарилалтын шинэчлэх нь” сэдвээр лекц унших юм. Хэлэлцүүлэгт Ардчилсан намын ЕНБД Д.Эрдэнэбат болон УИХ-ын гишүүд, Нийслэл дүүргийн АН-ын удирдлагууд, Төрийн бус байгууллагын төлөөлөгч, судлаачид оролцоно.


Ардчилсан намын хэвлэлийнг албанаас мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.