АНУ-ын дараагийн арван жилд өөрчлөн шинэчлэх зүйлс-1
2010.01.11

АНУ-ын дараагийн арван жилд өөрчлөн шинэчлэх зүйлс-1

АНУ-ын эрдэмтэд дараагийн арван жилд улс орны хөгжил, улс төрийн бодлогот гарах зүйлсийг тоймлон хүргэсэн байна. Энэ тухай уншигч та бүхэнд гурван хэсэг болгон хүргэж байгаагийн эхний хэсгийг нь сонирхоно уу.
Хүн ам зүй


Цагаач иргэд хүн амын нэлээд хэсгийг бүрдүүлэх бөгөөд цагаачдыг дагаж мөнгөний урсгал ирнэ. АНУ-ын хүн ам өсч 308 саяас хамгийн багадаа 334 сая, ихдээ 350 сая болох тооцоотой байгаа аж.

Цагаачдын эрин эхэлнэ. Цагаач иргэдийн ажиллах хүч ихэснэ. Янз бүрийн арьсны өнгө, угсаа өөр хүмүүс хүн амын ихэнх хувийг эзлэх бөгөөд уугуул иргэд 20 хувьд л хүрэх юм байна. Брүүкингс институтийн хүн ам зүйн мэргэжилтэн Виллиам Фрей “Хүн амын өөрчлөлт нь нийгмийн аюулгүй байдал, эрүүлийг хамгааллын асуудалд маш том сөргөлдөөн үүсгэнэ” гэж үзэж байна.

Америкчууд хөгширөхөд хүн ам олон янзын үндэс угсаатнууд тархсан байна. Хүн амд 65 нас хүрсэн Америк иргэн 16 хувийг эзэлж байгаад аажимдаа 13 хувь хүрэх юм байна. Испани бус цагаан арьстан хүн 65 хувиас 60 хувь болтлоо багасах ажээ. Хотын оршин суугчдын соёл хэв маяг өсөн нэмэгдэх бөгөөд эдийн засгийн уналт багасна. Энэ байгалийн гаралтай энергийн эх үүсвэр ашиглаж, өртөг буурах, өнөр өтгөн гэр бүл багасах холбоотой гэж үзжээ.

Гадаад харилцаа

АНУ Исламын цэргийн бодитоор оршин байгаа заналхийлэлд бууж өгөхгүй. Хятадын хүн ам “асар хурдацтай” өсөн нэмэгдэхийн хэрээр хөрсний шим багасч, усан флот болон тариаланчдад хүнс дутагдана. Харин Америкчууд тэргүүлэх эдийн засагтай, хүчирхэг цэргийн армитай байна. Энэ нь эдийн засгийн бодлоготой холбоотой гэж үзжээ.

Цэргийн хүчээ тараан байрлуулах ажиллагаа хэвээр үргэлжилнэ. Томас Доннелли “Дараагийн арван жилд Америкын цэргийн хүчний гадаад бодлого Пакистан, Йемений бүс нутагт ээдрээтэй хэвээр байж болох юм. Харин Афганистан, Ирак дахь цэргийн байдал одоогийнхоос илүү дээрдэнэ гэж итгэж байна” гэж мэдэгджээ.
Боловсрол

Шинэ технологиос үүдэж “тусгай үнэтэй” сургуулиуд бий болно. Суурь боловсролын байгууллагын гүйцэтгэх захирал Том Вандер Арк “Ихэнх дунд сургуулийн сурагч хүүхдүүд цахим /онлайн/-аар суралцах болно” гэж хэлсэн байна.

Ойрын арван жил гэлтгүй одоо АНУ-ын боловсролын нэгэн тулгамдсан, маргаантай байгаа асуудал бол сурагчид гараар бичихээ больсон явдал юм. Энэ талаар боловсролын олон илтгэл сурагчид “гар бичмэл”-ийг мартах боллоо гэж дурдагдах болжээ.

Тогтсон хичээлийн сорилыг шинэчлэн сайжруулна. Брүүнкингс институтын Том Ловелесс “Сурагчдаас авдаг сорилын шалгалт улам бүр боловсронгуй болно. Ганцхан багштай байхаа больж сурагчийн хувийн чадамж, мэдлэг боломжийг хөгжүүлэх тогтолцоотой болох аж. Мөн эцэг эхчүүд багш болон сургуулиудыг харьцуулж илүү чадамжтайг сонгох бололцоо бүрдэнэ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.