Дэлхийн улсууд хэрхэн баяжиж байна вэ?
Сүүлд аж үйлдвэржсэн ихэнх орны туршлагаас харахад эдгээр орныг аж үйлдвэржүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалт чухал нөлөөтэй байсан болох нь тод ажиглагддаг байна. Эрчимтэй аж үйлдвэржсэн зарим орон ямар бодлого барьж байсныг сонирхуулъя.
Тайвань
Японууд тус улсыг орхин гарсны дараа цагаан будаа, сахарын ургамлаас өөр орлогын эх үүсвэргүй байсан энэ орон АНУ-ын тусламжтайгаар Азийн бар болтлоо хөгжиж чадсан билээ. 1965 оны байдлаар АНУ-ын үзүүлсэн тусламж 1,7 тэрбум долларт хүрч байв. 1949 оноос Тайванийн эдийн засаг эрчимтэй хөгжиж үйлдвэржиж эхэлсэн байна. Үйлдвэржүүлэх дөрвөн жилийн хөтөлбөрийн дагуу 1953 оноос хөвөн даавууны болон бэлдэц гаргах үйлдвэрийг, 1957 оноос шил, төмөр арматур, лаазалсан жимс, ташин үйлдвэрлэлийг хэрэгжүүлжээ.
Харин 1963 оноос гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, электроникийн үйлдвэрлэлийн үндсийг бий болгох зорилт тавьж хэрэгжүүлснээр Тайвань улс өнөөдөр дэлхийн электрон барааны томоохон үйлдвэрлэгч, энэ салбарын хөгжлийг тодорхойлогч болж чаджээ. Тайванийн хөгжлийг түргэсгэсэн гол гурван хүчин зүйл байдаг гэж үздэг бөгөөд эдгээр нь газрын шинэчлэл, өмч хувьчлал, жижиг дунд үйлдвэрийг амжилттай хөгжүүлсэн явдал юм.
Өмнөд солонгос
Бидний сайн мэдэх Өмнөд Солонгос улс үйлдвэржүүлэх хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлжээ. Эхний үе шатанд импортыг хязгаарлах хатуу бодлого явуулсны үр дүнд үндэсний үйлдвэрлэгчдийг хамгаалж зөвхөн машин техник, тоног төхөөрөмжийн импортыг хүлээн зөвшөөрч байжээ. Импортын бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх чиглэлийг баримталж бүх хүчээ төмөрлөгийн үйлдвэр барихад зориулж, ашиглалтад оруулж чадсанаар импортоор авдаг бүтээгдэхүүнүүдийг дотооддоо үйлдвэрлэж чаддаг болжээ. Үүний хажуугаар экспортын чиглэлээр хөнгөн үйлдвэрүүдийг хөгжүүлж иржээ. Хоёрдугаар шатанд экспортын хүчин чадлыг нэмэгдүүлж, эдийн засгийн суурь салбарыг хөгжүүлэх асуудлыг чухалчилж анхаарсан байна. 1967-1971 оны II таван жилийн төлөвлөгөөнөөс эхэлж 1970-аад оны сүүлч хүртэл экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг эрчимжүүлж төмөрлөг, хими, машины үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлжээ.
Экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төр, засгаас онцгой анхаарч хөнгөлөлттэй зээл олгох, үйлдвэртээ зориулж импортоор авах зүйлийг нь гаалийн татвараас хөнгөлөх буюу чөлөөлөх бодлого баримталж байжээ. Шинээр экспортод зориулан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь гаалийн болон ашгийн татвараас чөлөөлөх, хөнгөлөх арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Эдгээрийн үр дүнд экспортын чиглэлийн үйлдвэрлэлийн салбар 80аад оноос эрчимтэй хөгжиж эхэлсэн байна. Өмнөд Солонгосын хөгжилд чухал нөлөөтэй байсан бас нэгэн хүчин зүйл нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг бус гадаадын хөрөнгө технологид тулгуурласан явдал байжээ.
Монгол Улсын хувьд боловсруулах аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд гол нөлөөтэй хөрөнгө оруулалтын зээл үндсэндээ байхгүй, хүүгийн төвшин хэт өндөр, арилжааны банкууд энэ төрлийн зээл олгох сонирхолгүй, олгох бололцоо байхгүй байгаа нь энэ салбарыг хөгжүүлэх бизнесийн орчин бүрдээгүй байгаа гэж судлаачид дүгнэжээ.
Монгол
Монгол Улсад гадаадын шууд хөрөнгө оруулалт хийх болж саяхнаас нээгдэж, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн өсөлтөөс шалтгаалан Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх сонирхолтой хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж байна. Гэвч гадаадын хөрөнгө оруулалтад эзлэх боловсруулах аж үйлдвэрийн салбарт хийгдсэн хөрөнгө оруулалтын хуш, хэмжээ маш бага байгаа нь энэ салбар нэг талаасаа хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахгүй бай гаатай болон нөгөө талаасаа энэ салбарыг дэмжих талаар төрөөс тодорхой арга хэмжээ хангалттай, авч хэрэгжүүлэхгүй байгаатай холбоотой.
Монгол Улсын хувьд боловсруулах аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд гол нөлөөтэй хөрөнгө оруулалтын зээл үндсэндээ байхгүй, хүүгийн төвшин хэт өндөр, арилжааны банкууд энэ төрлийн зээл олгох сонирхолгүй, олгох бололцоо байхгүй байгаа нь энэ салбарыг хөгжүүлэх бизнесийн орчин бүрдээгүй байгаа гэж судлаачид дүгнэжээ. Аж үйлдвэржилтийн процессийг "Аливаа нэгэн улс үндэстэн үйлдвэрлэгч үндэстэн болж өөрчлөгдөх нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийн процесс юм" гэж тодорхойлжээ. Иймээс тухайн улс орныг аж үйлдвэржүүлэхэд гол нөлөөдөг хүчин зүйл нь тухайн улсын хүн амын идэвх буюу хүн өөрөө болдог. Дэлхийн улс орнуудын аж үйлдвэржсэн нийтлэг жишээг авч үзэхэд дараах үндсэн таван хүчин зүйлийн үр дүнд эдгээр орнууд нь аж үйлдвэржиж чадсан болох нь ажиглагддаг. Үүнд, мэргэжилтэй боловсон хүчин, санхүүжилт, дэд бүтцийн хангамж, түүхий эдийн нөөц боломж болон зах зээл багтдаг. Монгол Улсын хувьд эдгээр хүчин зүйлүүдийн өнөөгийн нөхцөл байдал хэр байгааг дүгнэжээ.
МЭРГЭЖИЛТЭЙ БОЛОВСОН ХҮЧИН:
Монгол Улс нь ижил төстэй хөгжиж байгаа орнуудтай харьцуулахад боловсролын салбарт харьцангуй өндөр амжилт гаргаж бай гаа орон болохыг олонх судалгаануудад дурдсан байдаг. Нийт насанд хүрсэн хүн амын 16 гаруй хувь нь дээд болон тусгай боловсрол эзэмшихээр суралцаж байгаа түүнчлэн нийт хүн амын 96 гаруй хувь нь бичиг үсэг тайлагдсан зэрэг нь бусад орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч бидний хувьд ч цаашид аж үйлдвэрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйл болдог мэргэжилтэй боловсон хүчний хувьд дутмаг байгааг олон улсын байгууллагуудын хийсэн судалгаа зөвлөмжүүдэд тодорхой дурдсан байна. Манай орны хувьд цаашид мэргэжилтэй ажилтан боловсон хүчин бэлтгэхдээ тэдгээрийн чанарт ихээхэн анхаарах хэрэгтэй болоод байна.
ТҮҮХИЙ ЭДИЙН НӨӨЦ БОЛОМЖ:
Монгол Улс нь түүхий эдийн ихээхэн баялаг нөөцтэй орон учир аж үйлдвэржихэд гол нөлөө үзүүлдэг энэ хүчин зүйл хангалттай байна гэж үзэж болно.
ДЭД БҮТЭЦ:
Монгол Улсын цаашдын хөгжлийн хандлага боломжийн талаар хийсэн судалгааны ажлуудад манай улсын хөгжилд тулгарч буй бэрхшээл хүндрэл нь дэд бүтцийн сул хөгжил гэж дүгнэсэн байдаг. Тухайлбал дэд бүтэцтэй холбоотой томоохон бэрхшээлүүд нь: Цахилгааны доголдол, тээвэр хүлээлт, хугацаа алдалт байгаа ажээ. Манай улсын хувьд хүн aм цөөтэй газар нутаг томтой учраа дэд бүтцийг хөгжүүлэхдээ юуны түрүүнд хөгжлийн гол тулгуур төвүүдийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.
ЗАХ ЗЭЭЛ:
Монгол Улс далайд гарцгүй бөгөөд зөвхөн хоёр том хөрш орон той зэрэг зах зээлийн хувьд хаагд мал бүтэцтэй орон юм. Хэдийгээр хоёр хөрш орон маань дэлхий эдийн засагт чухал нөлөөтэй тэргүүлэх хэт их гүрний статустай ор нууд боловч хоёулаа өөр өөрсдийн онцлогтой өвөрмөц эдийн за сагтай орнууд юм. Монгол Улсын аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд юуны түрүүнд хоёр орны зах зээл дээр гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх шаардлагатай. Ялангуяа, БНХАУ-ын эдийн засаг сүүлийн жилүүдэд огцом хурдацтай өсөж байгаа бөгөөд энэ өсөлтийг тогтвортой хангахад түүхий эдийн болон зарим нэр төрлийн бүтээгдэхүүний эрэлт асар ихээр өсөж байна. Орос улсын хувьд эдийн зас гийн голлох бүс нутаг нь европын хэсэгтээ байдаг Монгол Улсаа энэ бүсийн зах зээл дээр гарахад зайны болоод өрсөлдөөний дарамт ихтэй учир манай улстай хил залгаа хэсгийн эрэлтийг сайн суд лах хэрэгтэй юм. Монгол Улсын хувьд энэ хоёр оронтой хөдөлмөр нь шингэсэн жижиг дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр өрсөлдөх зах зээл дээр нь бүтээгдэхүүнээ экспортлох боломж бараг байхгүй гэж хэлж болно. Иймээс эдгээр хоёр оронд дутагдалтай байдаг Монгол Улсын хувьд хөгжүүлэх нөөц бололцоо бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дэмжих хэрэгтэй юм.