2010.01.13
АНУ-ын дараагийн арван жилд өөрчлөн шинэчлэх зүйлс-2
АНУ-ын эрдэмтэд дараагийн арван жилд улс орны хөгжил, улс төрийн бодлогот гарах зүйлсийг тоймлон хүргэсэн байна. Зарим нэгэн нь бидний ой тойнд багтамгүй, бүтэшгүй санагдах боловч салбарынх нь эрдэмтэд энэхүү санааг дэвшүүлсэн байна. Энэ тухай уншигч та бүхэн хоёрдугаар хэсгийг нь сонирхоно уу.
Эрүүл мэнд, эмийн хэрэглээ
Шинжлэх ухаан хорт хавдар болон хүний аливаа генийн болон эсийн өөрчлөлт бүхий өвчлөлд шинжлэх ухаанд эргэлт гарж, эсийн өөрчлөлтийг эрт илрүүлэхийг хичээх болно. Үндэсний эрүүл мэндийн институтийн тэргүүн, хүний генийн төслийн удирдагч Францис Коллинс /Francis Collins/ “Ирэх хоёр юм уу гурван жилд хавдрын тухай ойлголтоос одооныхоос хавьгүй илүү болно. Бид эмчилж чадахгүй байгаа хавдрын явцыг зогсоож, бүрэн эмчилж чаддаг болно. Бид хавдартай хийсэн тэмцлийн эцэст ялалт байгуулах болно” гэж мэдэгдсэн байна. Судлаачид хавдрын эсийн хувьслыг өөрчлөн зүгээр болгох эмчилгээ хөгжүүлэх болно гэж үзэж байна.
Бодгалийн генийн хэлхээсийг хуулбарлана. Мэдээж хоёр хүний генийн 99 хувь нь адилхан. Гэхдээ өвчлөлд хүргэж болзошгүй, эмэнд хариу үйлдэл үзүүлж хувьсдаг генийн хэсэг байдаг. Францис Коллинс “дараагийн таван жилд хүний генийн хэлхээсийг колоний аргаар хувилж чадна. Ингэснээр чихрийн шижин болон бусад удамшлын өвчлөлд хүргэдэг генийн тухай илүү мэдээлэл олж авна” гэжээ.
Хүний эрүүл мэндийн хамгийн дугаар нэг дайсан бол Алцхеймерийн /Alzheimer/ эмгэг. Америкад одоо 5.3 сая орчим хүн ийм өвчтэй байгаа бөгөөд жил бүр хагас саяар нэмэгддэг гэсэн судалгаа бий. 2020 он гэхэд Алцхеймерийн өвчлөл олон нийтийн эрүүл мэндийн хамгийн түрүүнд анхаарах асуудлын нэг байх болно. Гэхдээ Алцхеймерийн ассосиацийн Виллиам Тиес /William Thies/ “Алцхеймерийн өвчнөөр шаналж буй хүмүүс зүрхний шигдээс, хавдрын өвчлөлтэй хүнээс илүү хангалттай удаан амьдарч чадах болно” гэжээ.
Шинжлэх ухаан, технологи
Сансар огторгуйг бусад улс орнуудтай хамтран судална. 2011 он гэхэд одооны "шатл" сансарын хөлөг тэтгэвэрт гарж, хүмүүс сансар огторгуйд очиж судалгаа хийх болно. НАСА гадны хамтрагчид өсөн нэмэгдэж байгаад таатай хандаж байгаа аж. Европтой хамтран судалгаан шинжилгээний Бархасбадь буюу Jupiter робот техникийг хэрэглэхээр зөвлөлдөж байна.
Нүүрс төрөгчийн хийг багасгана. Түлш, шатахуунаас гарч байгаа хорт хий 2035 он гэхэд одооныхоос 80 хувиар илүү болох ажээ. Гэсэн хэдий ч технологийг сайжруулж, ургамал тариалалтыг сайжруулж, байгалийн хийг хэрэглэх юм бол нүүрстөрөгчийн давхар ислийг тодорхой хэмжээнд барьж чадах юм байна. Олон улсын энергийн агентлаг “Ийм технологи боловсруулж чадахгүй бол энэ зуунд дэлхийн дулаарал хамгийн багадаа найман хэмээр нэмэгдэх тооцоотой байна. Энэ нь далайн түвшинг нэмэгдүүлж, газрын хөрс болон агаарыг хуурайшуулж, газар тариаланд сөргөөр нөлөөлөх юм” гэжээ.
Агаарын тээвэр
Агаарын тээврийн аюулгүй байдлаа сайжруулна. АНУ-ын засаг захиргааны дараагийн нэн тэргүүний хэрэгжүүлэх ажлын нэг агаарын тээврийн хяналтын тогтолцоо юм. Үүний дараагаар нэлээд хэдэн чиглэлийн нислэг нэмэгдүүлэх явдал ажээ.
Зорьсон газартаа буулгүй очдог болно. Шинээр урт хугацааны нислэг үйлднэ. Шинэ маршрутаар Бойнг 787, Эйрбус A350 XWB зэрэг онгоцоор нислэг хийх аж. Агаарын дунд зайнаас илүү Осака эсвэл Праги хотууд уруу далай дээгүүр АНУ-аас нислэг хийх юм байна.
Сансарын аялал зуучлал хөгжинө. Шинэ Мексик дэх Америкын сансарын хөлгийн буудал энэ жилээс хэтрэхгүй арилжааны зорилготой сансар огторгуйд хагас эргэлт хийдэг нислэгтэй болно гэж найдаж байгаа аж. Ирэх 2020 он гэхэд хэдэн зуун эсвэл хэдхэн мянган долларын үнээр, зээлээр сансар огторгуйд аялалуулах боломжтой болж магадгүй юм байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.