“Баярлалаа” челленж үргэлжилж байна
2022.12.26

“Баярлалаа” челленж үргэлжилж байна

Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын албан хаагчид болон олон нийтийн байцаагч нар хамтран “Баярлалаа” челленжийг эхлүүлсэн билээ.

Энэхүү челленжийг үргэлжлүүлэн Сонгинохайрхан дүүргийн Эмэгтэйчүүд болон Эрэгтэйчүүдийн хөгжлийн төвийн хамт олон зам талбайн үйлчлэгч нарт сэтгэлийн бэлэг барив.

Эмэгтэйчүүд болон Эрэгтэйчүүдийн хөгжлийн төвийн хамт олон та бидний цэвэр цэмцгэр, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд өвлийн хүйтнийг үл ажран ажил үүргээ гүйцэтгэж буй 50 гаруй ажилчдад өөрсдийн гараар урласан бээлий, эсгий оймс зэргийг бэлэглэж, халуун аарц, чацарганы шүүсээр дайлсан юм.

Та бүхэн эдгээр хүмүүсийн хөдөлмөрийг үнэлж дараах энгийн дадлыг өдөр тутамдаа хэвшүүлэхийг уриалж байна.

  • Хуваарийн дагуу хог хаягдлаа ачуулах
  • Хог хаягдлаа шуудайлан уутлах
  • Хогоо хогийн саванд хийх

“Баярлалаа” челленжийг үргэлжлүүлнэ үү хэмээн Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хамт олонг дуудаж байгаа аж.