Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит арваннэгдүгээр хуралдаан боллоо
2022.12.20

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит арваннэгдүгээр хуралдаан боллоо

СХД-ийн ИТХ-ын арваннэгдүгээр хуралдаан буюу оны сүүлийн хурал  болж Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын дотоод хэлтэс, албадын дарга нарын хамтаар 2022 онд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааны хөтөлбөрүүдээ дүгнүүжэээ.

Хуралд СХД-ийн засаг дарга Н.Алтаншагай, ИТХ-ын дарга Б.Хуягбаатар, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Засаг даргын орлогч, ЗДТГ-ын дарга, дотоод болон харьяа хэлтэс албадын дарга нар оролцлоо.

Хурлаар:

  • Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явцад үнэлэлт, дүгнэлт өгөх тухай
  • Сонгинохайрхан дүүргийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай
  • Сонгинохайрхан дүүргийн 2023 оны төсөв батлах
  • Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны “Хороодын хэсгийн хуваарь тогтоох тухай” 8701 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • Цахим дүүрэг төсөл батлах тухай
  • Дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
  • Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
  • Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны "Хурлын хороо түүний эрхлэх асуудал, бүрэлдэхүүнийг батлах тухай" 8/06 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэв.
Сонгинохайрхан дүүргийн хувьд 2023 оныг иргэдэд ээлтэй ногоон орчныг бүрдүүлэх, гэр хороолол дундуур дугуйн зам, авто зам, гэрэлтүүлэг түлхүү тавих гэх мэт бүтээн байгуулалтын жил байлгахаар төлөвлөжээ.

Дүүргийн хэмжээнд 2022 онд боловсрол, эрүүл мэндийн хүртээмжээ нэмэгдүүлж олон улсын стандартад нийцсэн эмчилгээ үйлчилгээг явуулахаар зорин олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллалаа. Мөн хороо бүрд гэрэлтүүлгийг нэмэгдүүлж дүүргийн хэмжээнд 90 гаруй хувь нь бүрэн гэрэлтүүлэгтэй болсон.

2023 онд дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчидтэй хамтран иргэдэд тулгамдаж буй нийтлэг асуудлуудыг шийдвэрлэж, цаашид хэрэгжих томоохон бүтээн байгуулалтуудыг эхлүүлэн, ажлын байрны хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ЗДТГ-ын баг хамт олон дүүргийн хөгжил цэцэглэлт, иргэдэд ээлтэй бодлого шийдвэрүүдийг гаргахын тулд ажлаас хойш суулгүй, эрчтэй, хурдтай ажиллах болно гэв.