УИХ-ын чуулган хуралдана
2010.01.14

УИХ-ын чуулган хуралдана

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган 10 цагаас хуралдана. Хуралдаанаар дараах хуулийн  төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд байна.

1.Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун уулзвар болон төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;

- Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ХАЯНХЯРВАА танилцуулна.

- Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНХУЯГ танилцуулна.

2.Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;

- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАЯРСАЙХАН танилцуулна.

3.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;

- Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.БЯМБАЦОГТ танилцуулна.

4.Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Банкны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

- Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.БАЛДАН-ОЧИР танилцуулна

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.