Щвейцарь Улс мэдэгдэл гаргажээ
2010.01.21

Щвейцарь Улс мэдэгдэл гаргажээ

Швейцарийн Холбооны Улсын Гадаад Харилцааны яамнаас 2010 оны 1 дүгээр сарын 18-нд энэ асуудалтай холбогдуулан мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд, “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн пүрэв гарагт парламентад хандаж хэлсэн үгэндээ цаазаар авах ялын эсрэг мораториум зарласан нь тун чухал алхам боллоо. Тэрээр цаазаар авах ялыг 30 жилийн гянданд хорих ялаар солих тухай мэдэгдэл хийлээ. Бүс нутагтаа нэр хүндтэй, жинтэй алхам хийсэн Монгол Улсын энэ мэдэгдлийг Щвейцарь Улс талархан хүлээж авлаа. Мөн цаазаар авах ялыг түдгэлзүүлэх шийдвэрээ тус ялыг халах хүртэл түвшинд хүргэхэд бид дэмжин ажиллах болно. Энэ үзэл санаа нь манай улсын гадаад бодлогын үндсэн зорилтын нэг бөгөөд хүний эрхийг ханган хамгаалах баталгаа юм. Энэ ялыг халах нь хүний үнэт чанарыг хүндэтгэн хамгаалж буй хэрэг юм” гээд дээрхи харгис ялыг халаагүй улс орнуудад уг ялыг бүрэн халахыг уриалжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.