Булган аймагт “Цөм сүрэг” байгуулах ажил 2 дугаар сараас эхлэх боллоо
2010.01.25

Булган аймагт “Цөм сүрэг” байгуулах ажил 2 дугаар сараас эхлэх боллоо

Тэд сумдын удирдлагуудтай уулзан 2010 онд сум бүрт хийхээр төлөвлөсөн томоохон ажлуудыг хэрхэн хамтран гүйцэтгэх талаар ярилцаж тохирчээ. Тухайлбал, Гурван булаг суманд тулгамдаад байгаа цэвэр усны асуудал, Могод сумын үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан “Орон нутаг судлалын төв” байгуулах, Хишиг-Өндөр суманд “Хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэн” байгуулах зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлхээр ярилцсан байна. Мөн сангаас зээл аван төсөл хэрэгжүүлж  байгаа иргэд болон зээл авч төсөл хэрэгжүүлэхээр өргөдлөө өгөөд байгаа иргэдтэй уулзжээ.

Үүнээс гадна сангийхан нэг том ажлыг амжуулаад иржээ. Булган хөгжил Энэбиш сангаас 2010 онд Булган аймгийн Бүрэгхангай, Могод, Хишиг-Өндөр, Орхон сумдад “Монгол мал хөтөлбөр”-ийн хүрээнд “цөм сүрэг” байгуулах ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа билээ. Үүний дагуу сангийхан ашиг, шимт  цөм сүргийн суурь байршуулах бэлчээр, өвөлжөө, хаваржааны газраа сонгожээ. Орон нутгийн удирдлагуудтай тохирч, сумдын малчин иргэдийн амьжиргааны түвшингийн судалгаа, малын бүлэглэлтийн судалгааг гарган авч,  2 дугаар сараас эхлэн цөм сүргийн суурийн  хашаа, саравчаа барьж эхлэхээр болжээ. Энэ ажилд шаардагдах модны зөвшөөрлийг Могод, Хишиг-Өндөр, Орхон сумдын  холбогдох байгууллагуудаас авсан байна.

Цөм сүргийн суурь байршуулах нутгийн нэр
Сумын нэр Байршил Сумын төв  хүртэлх зай Сүргийн нэр
  Бүрэгхангай Мандалын нуруу 30км  Хонь, ямаан сүрэг
  Мого Улаан чулуут 40 км Хонь, ямаан сүрэг
  Орхон Ар булаг 30км Хонь, ямаан сүрэг
  Хишиг Өндөр Ногооны талбай 15км -Үхэр, адуун сүрэг
- Махны анхан шатны боловсруулалтын үйлдвэр


Булган аймгийн хэмжээнд 90-ээс дээш настай 60 ахмад  байдаг бөгөөд 100  настай Б.Долгор Рашаант суманд, 102 настай Ж. Цэнд булган суманд амьдардаг.  17-р жарны “Тийн урвагч” хэмээх Төмөр барс жилийн сар шинийн баярыг тохиолдуулан урд 8 сумын 90-ээс дээш настай 30 ахмадад  УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очирын гарын бэлгийг гардуулжээ. Мөн цас, зудтай байгаа хүнд цаг үед  Могод, Орхон сумын малчдад тусламж болгон дулаан хувцас, Могод сумын  цэцэрлэгийн бяцхан хүүхдүүдэд тоглоом, эд зүйлсийг гардуулаад иржээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.