Засаг даргын зөвлөл ээлжит бус хуралдаан хийв
2010.01.26

Засаг даргын зөвлөл ээлжит бус хуралдаан хийв

уралдаанаар тус эмнэлэгт үүссэн нөхцөл байдал, түүнийг арилгах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай мэдээлэл сонссон юм. Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын дарга Ц.Ганхүүгийн танилцуулснаар клиникийн нэгдүгээр амаржих газрыг суллаж, халдварын бус эмгэгтэй дөрвөн нярайг хүүхдийн клиник сувилал руу, халдварт өртсөн 12 нярайг ЭНЭШТ-ийн Нярайн эмгэгийн тасагт шилжүүлэн тусламж үзүүлж байгаа аж. Одоогоор 12 хүүхдийн хоёроос бусдынх нь бие гайгүй байна гэж мэдэгдлээ.


Клиникийн нэгдүгээр амаржих газрын эмнэлэгийн тусламжийг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд үзүүлж байгаатай холбогдуулан нэн шаардлагатай эм тариа, багаж, хэрэгслийн тооцоо судалгаа гаргаж, ЭМЯ-нд явуулсны дагуу эм тариа, нэг удаагийн эмнэлэгийн хэрэгсэл болон, тоног төхөөрөмж олгосон байна. НЭМГ-аас томилогдсон ажлын хэсгийнхэн эдгээр байгууллагын тусламж үйлчилгээний байдалд тогтмол хяналт тавьж, хэвийн үйл ажиллагааг нь ханган ажиллаж байгаа ажээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын болон эрчим хүчний улсын байцаагч нар тус барилгын ариутгах татуургын гаргалгаа шугамыг шалгаж, дүгнэлт өгсний дагуу Ус сувгийн удирдах газраас 80 метр бохирын шугамын засвар цэвэрлэгээ хийж, лагийг цэвэрлэн, халдваргүйжүүлж зөөсөн байна.

Иж бүрэн засвар хийхэд 2,1 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм байна.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.