УИХ-ын гишүүдийн асуултын 4.8 хувьд нь хариу өгөөгүй байна
2010.01.20

УИХ-ын гишүүдийн асуултын 4.8 хувьд нь хариу өгөөгүй байна

УИХ-ын гишүүдийн эдгээр албан бичгийн 406 нь төсөв, үндсэн чиглэл, хөрөнгө оруулалттай  холбоотой асуудал байсан аж. Явуулсан албан бичгүүдийн дийлэнхэд  нь хариуг ирүүлэх тухай тодорхой хугацаа  заагаагүй байсан бөгөөд хариу ирүүлэх тухай дурдаагүй байжээ.

Түүнчлэн дээрх албан бичгүүдийн нэлээд хэсгийг албан ёсны бичиг хэргийн харилцаагаар дамжуулж өгөөгүйгээс үүдэн бүртгэл хяналтад орох боломжгүй болсон аж. Иймд биелэлт шаардаж,  нөгөө талын бичиг хэргийн ажилтнуудаас хариу хүлээж авах боломж муутай болсон байна.

УИХ-ын гишүүдийн явуулсан, дээр дурдагдсан 406 албан бичгийн 65.5 хувьд нь албан ёсны хариу ирсэн юм байна. Харин 24.8 хувьд нь хариу өгөөгүй аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.