2023.02.22

Алтан төлийн эзэд шагналаа гардлаа

Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам хамтран жил бүрийн сар шинийн баярын өмнө шалгаруулдаг “Таван Эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН”-ээр Архангай аймгаас энэ жил 26 малчин өрх тодорч, Миний бие УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмидийн хамтаар шагналыг гардууллаа.

Эрдэнэт мал сүргийнхээ тоо толгойг өсгөн үржүүлж, малынхаа ашиг шимийн гарц, чанарыг нэмэгдүүлж, төл бүрийг хорогдолгүй бойжуулан хөдөө аж ахуйн салбарт оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Алтан төлийн эзэн хэмээх хүндтэй шагналаар шагнаж байгаа билээ.

Алтан төлийн эзэн болсон малчдадаа баяр хүргэж, буянт мал сүрэг нь өсөж, ашиг шим нь арвижин байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.