Хүний хөгжил сангийн дэвтрийн хэвлэлт дуусаж, нөгөөдрөөс бичилт эхэлнэ
Иргэн бүрт 70 мянган төгрөг өгөх ажил ирэх сарын нэгний өдрөөс эхлэхээр төлөвлөгдөөд байгаа билээ. Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас 18 компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, шаргуу ажилласны үр дүнд 1.5 сая дэвтэр, 800 гаруй мянган хувийн хэргийн маягт хэвлэгдэж дууссан байна. Өчигдөр 500 мянган дэвтэр маягтыг 10 аймаг руу ачуулжээ, өнөөдөр үлдсэн 11 аймаг руу мөн хэмжээний дэвтэр маягтыг ачуулах юм байна. Харин нийслэлийн дүүргүүдэд маргаашнаас эхлэн дэвтэр маягтууд хүргэгдэх ажээ.
Ингэснээр улс орон даяар нөгөөдөр хүний хөгжил сангийн дэвтрийн бичилт хийж боломж бүрдэх байгаа юм.
Эхний ээлжид Цагаан сараас өмнө өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдэд гэсэн 1.3 сая хүн 70 мянган төгрөгийг олгохоор ажиллаж байгаа юм байна.