Сэлэнгэ аймагт шинэ өнгө төрх бүхий маркны танхим байгууллаа
2023.03.09

Сэлэнгэ аймагт шинэ өнгө төрх бүхий маркны танхим байгууллаа

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Монгол марк худалдаанд гарсны 100 жилийн ойг угтан 1898 онд байгуулагдсан өдгөө 125 жилийн түүхтэй Сэлэнгэ аймгийн шуудан үйлчилгээний газартай хамтран орон нутагт буюу 21 аймагт анхны маркны танхим байгуулах “Монгол марк түүх өгүүлнэ” төслийг хэрэгжүүлж, санхүүгийн дэмжлэг үзүүллээ.

Танхим ажиллаж эхэлснээр марк сонирхогч, цуглуулагч, маркны хорхойтнууд Сэлэнгэ аймгийг зорих, хүрэлцэн ирсэн гадна, дотнын аялагчдын заавал үзэх үзвэрийн нэг болох болно гэдэгт итгэлтэй байна.

Энэхүү танхим 03-р сарын 17-ны өдөр нээгдэх бөгөөд нээлтийн арга хэмжээний үеэр нэн ховор маркны үзэсгэлэн, дуудлага худалдаа зэрэг зохион байгуулагдах юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn