2023.03.10
Жуулчид хүлээн авах, аятай тухтай, аюулгүй орчныг бүрдүүлэхийг холбогдох хүмүүст үүрэгдэв
"Welcome to Mongolia" аяны хүрээнд Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны шийдвэрийн дагуу жуулчид хүлээн авах, аятай тухтай, аюулгүй орчныг бүрдүүлэх үүргийг Нийслэл, Аймаг, Сум, Дүүргийн Засаг дарга нарт өгсөн билээ.
Тус ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга бөгөөд Хотын ерөнхий менежер М.Баяраа болон холбогдох албан тушаалтнуудтай уулзаж дараах чиглэлээр гарсан үүрэг даалгаврын биелэлт болон хэрэгжүүлж буй ажлуудын талаар хэлэлцлээ.
- Улаанбаатар хот нь хог, тоос, шороо, бохирдлоосоо салах бүх нийтийн их цэвэрлэгээний аян өрнүүлж байгаа явдалд талархал илэрхийлээд БОАЖ-ын Сайдын гаргасан албан даалгаврын хүрээнд улирал тутамд их цэвэрлэгээг хийж хэвших, цэвэр орчныг бүрдүүлэх
- Нийтийн тээврийн автобус дээр хог, тоос, шороо, бохирдлоосоо салах
- БОАЖ-ын Сайдын Албан даалгаврыг биелүүлэх
- Нийслэлийн зогсоолууд дээр, ялангуяа соёл урлагийн үзвэр, үйлчилгээтэй газруудын зогсоолууд дээр автобус орох, жуулчны автомашинууд зогсох боломжоор хангах
- Нийслэлийн томоохон барилга, байгууламжууд дээр "Welcome to Mongolia" сурталчилгааг байршуулах
- Хот суурин газрын ногоон байгууламжтай болох бодлогыг хэрэгжилт дээр анхаарахыг хүслээ.