2023.03.27
Сэлэнгэ аймгийн волейболын шигшээ багийнхантай уулзлаа
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат 2000 оноос хойш Сэлэнгэ аймгийн Волейболын Холбооны тэргүүнээр ажиллаж байна. Тэр үеэс л багш нартайгаа, тамирчин охид хөвгүүдтэйгээ хамтран энэ спортыг зөв хөгжүүлэх, амжилт гаргах, таниулан сурталчлах, өргөжүүлэхийн төлөө зүтгэж ирсэн юм.
Хорь гаран жилийн хугацаанд олон олон шигшээ шилдэг тамирчид төрөн гарчээ. Гишүүний хувьд бүгдэд нь бүх цаг үед л өөрийн хүүхдээс ялгалгүй хувь хувьсгалын бүх л асуудлыг нь чадах хэмжээгээрээ ойлгож дэмжиж шийдэхийг зорьж ирсэн. Энэ уламжлалаараа Хэнтий аймагт зохион байгуулагдах Идэрчүүдийн Улсын Аварга шалгаруулах тэмцээнд оролцох Сэлэнгэ аймгийн волейболын шигшээ багийнхаа багш, дасгалжуулагч, тамирчдынхаа бэлтгэлээр очлоо. Бэлтгэл, сургуулилтдаа бүрэн анхаарах боломж бүрдүүлэх нь тамирчдад маш чухал асуудал байдаг.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn