2023.04.14
И.Цэрэнхүү: Дашугангын жороор 24 жил Австричуудыг анагааж байна
Дархлаа судлаач И.Цэрэнхүү эмчийг танихгүй Монгол хүн тун цөөхөн байх аа. Тэрээр танг нь хүртэж эдгэрч, илааршиж буй олон түмэндээ дараах мэдээллийг хүргэсэн байна.
Энэ эрдэнийн үрэл яаж бэлдэж уух ерөнхий заавар. Боодолтой нь усандаа хийгээд хоносон хүн ч байгаа. Модон хавтан гампанз дээр модон ганжаар хага цохиж хагалаа л гагц доторхи эмээ усандаа хийнэ, торгон боодол утсыг хог рүү бүү хая, хурааж байгаад галд өргөчих!
Энэ Дашигангу багшийн маань жор, энэ жороор эм барих эрхийн гэрчилгээтэй монгол хүн ганцхан байдын, тэр нь би. Эрдэнийн үрэлээ эндээс оруулдаг. Багш маань Кёлнд эрдмийн зэрэг хамгаалсан, номоо надад 1хувийг өгсийн. Дагалдах тангууд ч гэсэн багшийн бүрдэл найруулга дээр үндэслээд бусад судар ном харж хийсэн жор байгаа.Та бүхний хүсэн хүлээсэн, эмчилгээгүй гэгдэх аутоиммуны 80 төрлийн өвчнийг анагаах эрдэнийн 10 янзын үрлийн 8 нь ирлээ. Аллерги, элэг (вирус циррозе) зүрхний кронари систем, бамбай, хашимото, төв мэдрэлийн системын өвчнүүд (хатангиршил нойргүйдэл, аутизм г.м.) үе мөч, борелёз, лупус, хорт хавдрын эхний үе шат…гээд төвөгтэй өвчнийг ч илааршуулан анагаах жор юм. Мэдээж төгс эмчилгээ байхгүй, гэхдээ илааршдаг.
Жорны хувьд миний багш Дашугангын жор, заавар нь герман хэл дээр байгаа, энэ жороор би 24 жил австричуудыг анагааж байна, өөрийн хувийн эмнэлэгээр. Дашуганга Германд эрдэнийн үрлээр системын өвчнийг илааршуулах сэдвээр докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн.
Зааврыг монгол хэлэнд орчуулж үрэлтэй цуг өгнө.
Гэлээ ч би өөрийн гараар давхар бичлээ, эмнэл зүйн зарим хэллэгийг орчуулахад төвөгтэй, тэгээд ч Дашуганга багшийн заавар дээр ном судраас авсан зүйлээсээ бататган орууллаа.
ЭРДЭНИЙН ҮРЛИЙГ ХЭРЭГЛЭХ ЕРӨНХИЙ ЗААВАР
- Эрдэнийн үрэл болгон өөрийн эмчлэх хүрээтэй, жнь, ОЮУ ЭРДЭНИЙН ҮРЭЛ гэхэд л элэг нойр булчирхайтай холбогдсон аутоиммуны өвчнүүд…бодисын солилцооны гажуудал, сахарын шижин, ТАНА ЭРДЭНИЙН ҮРЭЛ гэхэд л тархины цусан хангамжийн дутмагшил, таталт уналт, аутизм, паркинсоныг илааршуулах г.м.
- Эрдэнийн үрэл хайрцагтай, ихэнхдээ энгийн савлалттай, зааврын гадна ирмэг дагуулан араамласан хүрээ эсвэл хайрцагны гадна ирмэг дагасан шугаман хүрээ нь доторхи үрлийн торгон боодлын өнгөтэй яг адилхан өнгөтэй байдаг, тэгж танигдана.
- Эрдэнийн үрлийг 1 долоо хоногт 1ш хүртэнэ. Уухын урд орой нар жаргасны дараа модон гампанз дээр үрлийг тавьж модон ганж алхаар хэмх цохино, дараа нь урьдчилж бэлдсэн хундага хирийн час халуун усанд үрлийг хийж хутгахгүй таглаж тавьж хононо. Метал бус аяга ашиглана.
- Маргааш өглөө нь үүрийн таван жингээр босч ам шүдээ сайтар угаагаад модон халбага, савхаар сайн хутгаад хүртэнэ. Аяганы хана ёроолд үлдэц гарвал дахин ус хийгээд ууна, эргээд дуг хийж болно.
- Эрдэнийн үрэл хүртсэн тэр өдрөө мах өндөг хиамыг цээрлэнэ. Эрдэнийн үрэл уух 70 хоногийн турш архи шар айрагийг цээрлэнэ. Өдөртөө 1,5-2,0л ус ууна. Дулаан хувцаслаж гам хийнэ, ялангуяа сүүл рүүгээ бол “ясны үеэр сийгэх шиг болдог”.
- Эрдэнийн үрэл уух үедээ “энэ биенд минь эм болог, алд биенд минь аршаан болог” гэж итгэн, сэтгэлээ барьж уур уцааргүй тайван байж, дандаа л инээж байхыг чухалчлах ёстой, энэ их чухал. Учир нь аль ч үрэл сэтгэлийн афектыг тайлах, залуужуулах увьдистай. Ухаандаа ҮЛЭМЖ ЭРДЭНИЙН ҮРЭЛ гэхэд л биологийн насжилтыг 10 насаар зулуужуулах жишээтэй. ҮЛЭМЖ ЭРДЭНИЙН ҮРЭЛ Манжор ченмо 165 найрлагатай байдаг. Өдөр судар харж сайн өдөр эхлүүлвэл өлзийтэй.
- Эрдэнийн үрэлтэй давхцуулан 3-4 төроийн тан уудаг, тэр тангийн жорыг эрднийн үрэл өгсөн эмч мэргэжилтэн бичиж, тан олгогч жорыг үндэслэн олгоно.
- Альч эрдэнийн үрэл аливаа өвчний савыг нээдэг учир хуучин архаг өвчин сэдэрч хор нь гадагшилна, эхний хэдэн уултын дараа бие нялхарч хөндүүрлэх урвал үзүүлнэ, яван илааршина.
- Эрдэнийн үрэлтэй жорыг хөргөгч болон чийгтэй, мөн наранд хадгалаж болохгүй. Модон бортого хайрцаганд хийж хуурай газар хадгална.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn