Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулав
2023.04.12

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулав

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнд гишүүн байгууллагуудаас нэр дэвшүүлж, МҮЭХ-ны eрөнхий зөвлөлийн тэргүүлэгчдээс сонгон шалгаруулж нэрсийг дэвшүүлсэн.

Үүнд  МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Шинжлэх ухааны байгууллагуудын ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга Т.Баясгалан, Төмөр замчдын ҮЭ-ийн холбооны дэд дарга Б.Алтанхуяг нар дэвшсэн.

Тэгвэл Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа.

Нэр дэвшигчдээс хөндлөнгийн шинжээч шалгалт авч, матeриалуудыг судлан нэр дэвшигчдийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй туршлагын шаардлага хангасан, ашиг сонирхлын зөрчилгүй” хэмээн дүгнэжээ.

Нэр дэвшигчийн сонсголын тайлангийн хурлыг сонсголд оролцсон Улсын Их Хурлын гишүүд хоёр хоногийн дотор хаалттай хэлэлцээд, Нийгмийн бодлогын байнгын хороонд танилцуулах бөгөөд Байнгын хороо тайланг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэх юм.