Барилгын хөгжлийн төв ТӨҮГ "Хүмүүнлэгийн үйлсийг дэмжигч" байгууллага боллоо
2023.04.04

Барилгын хөгжлийн төв ТӨҮГ "Хүмүүнлэгийн үйлсийг дэмжигч" байгууллага боллоо

Цус сэлбэлт үндэсний төв, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ хамтран "Цусаа бэлэглэе" өдөрлөгийг зохион байгууллаа. 

ЦССҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр өдөрлөгийг  нээж үг хэлж, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн дарга Ж.Энхтуяа мэндчилгээ дэвшүүлэв.

Энэ өдрийн гол зорилго нь цусны доноруудыг алдаршуулах,  донорын үйлсийг олон нийтэд сурталчлахад оршдог. Энэ удаагийн арга хэмжээний үеэр "Цусны донор"-ын үүрэг гүйцэтгэж 152 удаа цус цусны бүрэлдэхүүн хэсгээ өгч "Алтан донор"-ын болзол хангасан Л.Сэрээнэндорж, 100 удаа цус болон, цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэн "Мөнгөн донор"-ын болзол хангасан Д.Даваажаргал, 70 удаа Цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэсэн "Хүрэл донор" З.Баяртсайхан,  “Бахархал 50” тэмдгээр Хүндэт донор С.Тулга, “Бахархал 50” тэмдгээр  Л.Мөнх-ундрах, “Бахархал 30” тэмдгээр  Д.Давааням, “Бахархал 20” тэмдгээр Д.Батбаатар, Ц.Сэржмядаг “Бахархал 10” тэмдгийг тус тус гардуулж баяр хүргэлээ.

Мөн "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-т "Хүмүүнлэгийн үйлсийг дэмжигч" байгууллага  өргөмжлөлийг  ЦССҮТ-өөс гардуулж өглөө.