И.Цэрэнхүү: Таргалалт бол ганц өөх биш, өвчин
2023.04.19

И.Цэрэнхүү: Таргалалт бол ганц өөх биш, өвчин

Дархлаа судлаач И.Цэрэнхүү НҮБ, ДЭМБ-ын хуурамч эмийн талаарх мэдээллийг иргэддээ хүргэдэг. Гурван том асуудлыг дээрх байгууллагууд мэдээлж байгаа.

  • ДЭМБ 192 орны эмийн асуудал хариуцсан дарга нарт мэдээлэл хүргэж, хэлэлцээр хийж байгаа. Үүний үндсэн дээр Ковидын цаг үед гарсан 300 алдааг засах гэрээг улс орнуудтай хийх юм. Ковидын вирусаас хүнд өвчин дахин дэлхий нийтэд дэлгэрэхэд том алдаа гаргахгүй талаар ярилцаж байна.
  • Дараагийн асуудал хүүхдийн сиропонд машины шил цэвэрлэдэг бодис орсон талаар мэдээлж байсан. Улс орнуудыг хүүхдийн сиропонд энэ бодис байгаа эсэхийг шалгаж, зах зээлд гаргахыг зөвлөсөн. Сүүлийн үед хүмүүс шөнөөр нас барж байгаа тохиолдол их гарч байгаа, үүний шалтгаан нь цус шингэлэх хуурамч эмтэй холбоотой болох нь тодорхой боллоо. Энэ эм Казахстанаас их орж ирж байна. Манай улс энэ улсаас их эм авдаг, анхаарах хэрэгтэй. Зах зээлд борлуулж байгаа болон нөөцөд байгаа эмийн 56 хувь нь хуурамч эм байна гэсэн мэдээлэл байгаа. Азийн оронд 60 хувиас дээш гэж ярьж байгаа. Хуурамч эм шууд хордуулахгүй ч эм үйлчлэхгүй, удаанаар хорлонтой үйлчилдэг.
  • НҮБ хуурамч эмтэй дайн хийж байна. Үүний цаана маш том мафи ажиллаж байдаг. Хэрвээ зах зээлд болон нөөцөд байгаа хуурамч эмийг зах зээлээс татвал эмийн хомсдолд орно. Иймд улс орнууд уламжлалт эмийн үйлдвэрээ хүртээмжтэй болгож, чанартай эм үйлдвэрлэгч газрууд энэ тал дээр анхаарах талаар зөвлөлөө. 

Усан хаван-Таргалалт

Хүний биеийн массын 3/2 нь ус байдаг. Ус цусанд 8 хувь эзэлдэг, энэ нь их ач холбогдолтой ус байдаг. Хүний эд эсэд ахиухан ус бий. Бөөрний үйл ажиллагаа зогсохоор хаван үүсдэг. Усан хаван өөрөө таргалалт. Таргалалт бол ганц өөх биш, өвчин.

Анхаарах 4 зүйл бий.

  • Сахар хэрэглэхгүй амттанд дурлаад байвал гүзээлзгэнэ, нэрс хоёрыг тэнцүү хуваагаад идэх хэрэгтэй.
  • Давсаа багасга 3 граммаас хэтрүүлэхгүй
  • Дасгал, хөдөлгөөн хий
  • Сэтгэл санаагаа өөдрөг байлга