Сүхбаатар дүүргийн Улаан загалмайн хорооны удирдах зөвлөлийн хуралдаан боллоо
2023.04.19

Сүхбаатар дүүргийн Улаан загалмайн хорооны удирдах зөвлөлийн хуралдаан боллоо

Дүүргийн Улаан Загалмайн хорооны хуралдаан 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хуралдаж 7 асуудал хэлэлцлээ. Хуралдаанд дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Улаан Загалмайн хорооны тэргүүн Б.Энхболд, Улаан Загалмайн хорооны дарга З.Өсөхбаяр болон удирдах зөвлөлийн гишүүд оролцлоо.

Хуралдаанаар:

  • Ерөнхий нарийн бичгийн даргын газраас 2023.12.15-16-ны өдрүүдэд ДШХ-ны байгууллагын хүчин чадлын ВОСА үнэлгээний дүн, өгсөн зөвлөмж, ВОСА үнэлгээтэй уялдуулан гаргасан төлөвлөгөөний тухай асуудлыг Дэд тэргүүн А.Энхбаяр
  • Улаан Загалмайн хорооноос 2022 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан
  • Улаан Загалмайн хорооны 2022 оны төсвийн гүйцэтгэл, 2023 оны төсөвлөлт
  • Улаан Загалмайн хорооны 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж батлах тухай
  • Улаан Загалмайн хорооны Хүүхэд залуучуудын хөдөлгөөний чуулган хийх тухай болон бусад асуудлуудыг дүүргийн Улаан Загалмайн хорооны дарга З.Өсөхбаяр нар тус тус танилцуулж хэлэлцэн холбогдох шийдвэрүүдийг гаргасан байна.