2023.05.29
“Хариуцлагатай сонгогч" хөтөлбөр зохион байгуулагдсаар байна
Сонгуулийн ерөнхий хорооноос НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй "Хариуцлагатай сонгогч" хөтөлбөрийн хүрээнд залуу сонгогчдод сонгуулийн мэдлэг олгох сургалтыг Дорнод аймагт 05 дугаар сарын 27-28 ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг Сонгуулийн ерөнхий хорооны сургагч багш Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга Б.Саранчимэг, аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн У.Уранбилэг нар төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу 3 модулийн 9 хичээлийн хүрээнд зохион байгуулж, сонгууль гэж юу болох, сонгох, сонгогдох эрх, ардчилсан сонгуулийн үндсэн зарчим, сонгуулийн мөрийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийх, сонгуулийн үр дүнгээр байгуулагддаг байгууллагуудын эрх, үүрэг зэрэг ойлголт, мэдлэгийг багаар ажиллуулах, эссэ илтгэл бичүүлэх, дүрд тоглуулах, дүрсжүүлэх зэрэг аргыг ашиглан явууллаа. Сургалтад ЕБС-иудын 11-р ангийн, 17 настай, нийт 25 сурагч хамрагдсан байна. “Оролцогчид маань дүрсжүүлэх хуудсыг маш сайн хийцгээж байна. Бас эшлэл, шүлэг зохиож нэг өдрийг өнгөрөөв”
СЭЛЭНГЭ АЙМАГТ “ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОГЧ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА