Я.Содбаатар: Эх нялхасын асуудлыг эргэн харах хэрэгтэй байна
2010.03.03

Я.Содбаатар: Эх нялхасын асуудлыг эргэн харах хэрэгтэй байна

Олон хүүхдийн амь нас эрсдэж, олон хүүхэд энэ халдварт өвчнөөр өвчилсөн. Үүнтэй холбогдогдуулан Монгол MHEG_darga_ya_sodbaatar_vipулсын Ерөнхий сайд С.Батболд захирамж гаргаж, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Сангийн яам холбогдох байгууллагын хүмүүс гарч ажлын хэсэг ажиллалаа.

Эрүүл мэндийн салбарт цаашид ямар арга хэмжээ авах ёстой. Эх үрсийн талаар бодлого, хөрөнгө санхүүжилт дээр цаашид юунд анхаарах вэ гэдэг тал дээр түлхүү анхаарч ажилласан байна. Мөн ажлын хариуцлагын асуудал яригдсан бөгөөд тодорхой хариуцлага алдсан хүмүүс дээр хариуцлага тооцох асуудал хэлэлцсэн байна.  Өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн сайд, Нийслэлийн засаг дарга нарт холбогдох хүмүүст нь хариуцлага тооцуулах чиглэл өгжээ.

Энэ тухай МХЕГ-ын дарга Я.Содбаатараас vip76.mn тодруулга авлаа.

-Ийм асуудал юунаас болж үүсээд байна вэ?

-Энэ асуудал үүссэн шалтгаан нь хэд хэдэн шалгаантай. Ерөнхийдөө бол эх нялхасын бодлого Монгол улсад алдагдсан байна. Төрөлт сүүлийн үед их нэмэгдсэн. Иймээс санхүүжилтийн тогтолцоогоо эргэн харах ёстой юм байна. Нэг эхэд оногдох норм нормативын шинэчлэх хэрэгтэй юм байна. Хоёрдугаарт эмнэлэг эрүүл мэндийн байгууллага, лаборториудад газар олголтыг анхаарах хэрэгтэй юм. Энэ газар олгохтой холбогдуулаад, хот байгууолон асуудал үүсч байгаа. Тухайлбал I амаржих газрын 300 мм голчтой бохирын шугмыг засахад өнцөг алдснаас болоод өнгөрсөн онд хорин удаа бохирын халилт гарсан байгаа. Мөн 1990 оны эхээр энэ байгууллагын угаалга ариутгалын газрыг Христийн сүмд зарсан үүнээс болоод угаалга ариутгалын газрыг фодвалд оруулсан. Үүнээс болоод угаалганы уур ус гарч, халдвар хамгааллын горим алдагдсан. Эмнэлгийн зүгээс халдвар хамгааллын талаар Эрүүл мэндийн сайдын 71, 76-р тушаалаар бусад авах ёстой арга хэмжээг аваад байна. Халдвар хамгаалал алдсан анхны тохиолдол долдугаар сард тохиолдсон. Аливаа халдвар хамгаалал алдагдсан тохиолдолд 24 цагийн дотор Эрүүл мэндийн сайдад мэдэгдэл өгөх ёстой. Тэр механизм ажиллаагүй байна.

-Энэ байгууллагуудад Мэргэжлийн хяналтын газар ямар арга хэмжээ авч байв?

-Хариуцсан албан тушаалтан Нийслэлийн эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн яам, НМХГ гэхэд сүүлийн гурван 15 удаа шалгалт хийж, сануулга өгсөн байна. Нийслэлийн эрүүл мэндийн газар зургаан удаа, Эрүүл мэндийн яаманд таван удаа албан шаардлага хүргүүлж байжээ. Гэвч гүйцэтгэл сайн хийгдээгүй байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.