Монголын хүүхдийн спортын зуны VII наадамд оролцох тамирчдад туг гардууллаа
2023.06.14

Монголын хүүхдийн спортын зуны VII наадамд оролцох тамирчдад туг гардууллаа

Монголын хүүхдийн спортын зуны VII наадмын туг гардуулах арга хэмжээ боллоо.

Тус наадмын анхан шатны тэмцээнийг 21 төрлөөр хоёрдугаар сарын 9-өөс тавдугаар сарын 31-ний хооронд зохион байгуулсан бөгөөд давхардсан тоогоор 371 сургуулийн 5252 сурагч тамирчдыг хамруулсан юм.

Ийнхүү тус тэмцээнээс шалгарсан 171 тамирчин сурагчид Баянхонгор аймагт болох зуны VII наадамд 2023 оны зургаадугаар сарын 19-28 өдрүүдэд оролцоно. Тугийг СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай 62-р сургуулийн сурагч Б.Жаргалмаад гардуулан өглөө.

Сурагч тамирчин Б.Жаргалмаа нь 2021-2023 оны Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн, Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль зэрэг амжилтуудыг гаргаж байгаа өсөх ирээдүйтэй тамирчин юм.

Мөн уг арга хэмжээний үеэр “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнд идэвх санаачилгатай оролцсон шилдэг байгууллагуудад шагнал гардууллаа.