Монгол Улсын боловсролын салбарын шинэтгэлийг судлах хүсэлтээ илэрхийлэв
Улаанбаатар хотноо болсон “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтын үеэр, Боловсролын салбар дахь жендерийн эрх тэгш байдал сэдвээр салбар хуралдаан болсон билээ.
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, Боловсролын салбар хуралдааны панелистаар оролцсон Бүгд найрамдах Киргиз Улсын Боловсрол, Шинжлэх ухааны сайд асан, сайдын зөвлөх хатагтай Гульмира Кудайбердиеваг хүлээн авч уулзсан юм.
Киргиз улс нь Боловсролын хуульдаа өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байгаа бөгөөд хатагтай Гульмира Кудайбердиевагийн хувьд Боловсролын сайдаар гурван жил ажиллаж, одоо сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа юм.
Уулзалтын үеэр, хатагтай Гульмира Кудайбердиева, -“ Монгол Улсын боловсролын салбарын шинэчлэл, сургуулийн өмнөх боловсролыг хэрхэн хүртээмжтэй болгосон туршлагыг сонирхлоо. БНКУ-ын хувьд СӨБ-ын хамрагдалт 26 хувьтай байгаа аж.
Цаашид Монгол Улсын сургуулийн өмнөх боловсролыг тэгш хүртээмжтэй болгож буй туршлагыг хуваалцах, 12 жилийн тогтолцоотой Ерөнхий боловсролын сургалтын онцлог, эх хэлээ судлан авч үлдэх, гадаад хэлийг сонгон суралцахын давуу тал гээд боловсролын шинэтгэлийн асуудлыг судлах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.