Х.Баттулга: Намайг сайд бол гэж сонгоогүй, амласнаа биелүүлэх итгэл хүлээлгэсэн
УИХ-ын гишүүн, МоАХ-ны тэргүүн Х.Баттулгатай ярилцлаа.
-МАХН, АН-ын хамтарсан мєрийн хєтєлбєрт “Эх орны хишиг”, “Эрдэнийн хувь” хүртээхийг тодорхой тусгасангүй гэх шүүмжлэл сонсогдох боллоо. Засгийн газрын бүтэц хариуцсан ажлын хэсгийн гишүүний хувьд та ямар байр суурьтай байна?
-2008 оны УИХ-ын сонгуульд ороход АН ард түмэндээ “Эрдэнийн хувь” хүртээхээр мєрийн хєтєлбєртєє оруулсан. Сонгогчдын нэлээд хэсэг нь “Эрдэнийн хувь”-д санал єгсєн. Тэгэхээр хамтарсан Засгийн газар байгуулж байгаа тохиолдолд гол нэрийн хуудас болсон “Эрдэнийн хувь”-ийг үгүйлэх ёстой. Иймд мєрийн хєтєлбєрт “Эрдэнийн хувь” гэдгийг тодорхойлж, єгєх мєнгєний хэмжээг тавих санал гаргасан. Єєрєєр хэлбэл, хамтарсан Засгийн газраас “1.5 сая тєгрєгийг ямар нэгэн хэлбэрээр олгоно” гэсэн нь учир дутагдалтай гэсэн санааг л хэлээд байгаа юм.
-Ашигт малтмалаас олсон ашгаас иргэдэд олгох хувийг хувьцаа хэлбэрээр тараах тухай яриа байна. Хувьцаа хэрхэн эзэмших, ашиг олох нь ойлгомжгүй байгаа юм биш үү?
-Монгол Улсын Yндсэн хуульд “Газар доорх баялаг ард түмний ємч байна” гээд заачихсан юм чинь баялгаа ашиглах юм бол гарч байгаа ашиг нь 2.6 сая хүндээ хувь болж очих ёстой гэсэн үг. Энд хувьцаа эзэмшигч байна. Хувьцаа эзэмшигч ногдол ашиг авдаг байхад тэр нь үеийн үед хєрєнгє болоод явна гэсэн санаа юм.
-Уул уурхайн салбарын хувь заяа ирэх дєрвєн жилд бүрхэг байна уу гэсэн яриа сүүлийн үед гарах боллоо. Ашигт малтмал маш эрсдэлтэй бизнес. Хэрхэн эргэлтэд оруулж, ашиг олох, ард түмэндээ 1.5 сая тєгрєг буюу хувь, хишиг хүртээж чадах эсэх нь эргэлзээтэй байна?
-Засгийн газар байгуулахад хамтарч байгаа нь ашигт малтмалын томоохон ордуудаа эргэлтэд оруулж, олсон ашгаасаа ард түмэндээ тэгш хүртээж чадна, бүтнэ, хувь, хишгээ єгєєд явна гэсэн санаа шүү дээ. Эргэлзээ байж л таарна. Мэдээж хэцүү ажлыг хамтарч байж хийхгүй бол болохгүй.
-Манай уул уурхайн салбарт гадны хєрєнгє оруулагчид орж ирэх сонирхол бага байна гэх юм уу, дэлхийн томоохон банкнууд энэ салбарт зээл олгохоо хязгаарласан гээд хаа хаанаа хүндрэл, бэрхшээл, айдас болгоомжлол байх шиг. Тэгэхээр шинээр байгуулагдах Засгийн газар хүнд нєхцєлд ажиллах нь гэж үзэж болох уу?
-Ер нь янз бүрийн айдас болгоомжлол хааяагүй байна. Одоо хєрєнгє оруулагчид гараад ирэхэд манайх улс тєрийн хувьд тогтвортой байх ёстой. Шударга сонгууль явдаг байх ёстой. Парламент нь тогтвортой зєв бодлоготой байх учиртай. Тэгж байж гадаад, дотоодын хєрєнгє оруулагчид мєнгєє оруулна. Тэр нєхцєл байдал нь бүрдэж үү, үгүй юу гэдгийг тэд єєрсдєє дүгнэнэ биз.
-Засгийн газар байгуулах ажлын хэсэгт таныг ашигт малтмалаас олох ашгаас “Эрдэнийн хувь” хүртээх талаар байр сууриа нэлээд хатуу илэрхийлж байна гэх юм. Ямар асуудлаар маргаад байгаа юм бэ?
-Yгүй, маргаад байгаа зүйл байхгүй. Нэгэнт хамтарсан Засгийн газрын ажлын хэсэгт орсон. Тэр талаар санаа оноогоо хэлж байгаа. Намаас шийдвэр гарсны дагуу л ажлаа хийгээд явж байна.
-АН-ын гишүүдийн зүгээс “бүдүүн бүлэг”-ийн тухай яриа гараад байгааг тайлбарлаач. Ямар учиртай юм бэ?
-Тийм юм байхгүй. АН дотроо саяын яриад байгааг л олон талаас нь ярьж байхгүй юү. Засгийн газарт орох шийдвэр гарсан бол хамтарсан Засгийн газрын амин сүнс нь “Эрдэнийн хувь” байх ёстой. Тиймээс гэрээнд нь “Эрдэнийн хувь”-ийг оруулж єг л гэсэн байр суурьт дийлэнх гишүүдийн санаа оноо нэгдсэн байгаа.
-Хамтарсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн нийгмийн анхаарлыг татаж байна. Таныг сайдын албан тушаалаас татгалзсан гэдэг нь хэр бодитой вэ?
-Хамтарсан Засгийн газар байж болно. Тодорхой хүмүүс сайд, дарга болох байх. Миний хувьд сайд, даргын талаар яригдсан юм байхгүй. Хэвлэлүүдээр л тэгж бичээд байна л даа.
-Тэгвэл тэд зүгээр л таамаг дэвшүүлсэн юм байна гэж үзэж болох уу?
-Харин тийм таамаг дэвшүүлээд л... Намайг сайд бол гэж Баянхонгороос сонгосон биш. Амласнаа биелүүл л гэж сонгосон юм чинь амлалтаа биелүүлэхийн тєлєє л хамтарсан засагт санаа оноогоо оруулна.
-Ямар ч гэсэн танай намд таван яам, зургаан сайдыг санал болгосон нь бодитой биз?
-Тийм, Шадар сайд дээр нэмэх нь таван яам байна гээд сонинуудаар бичээд байна л даа.
-Батлан хамгаалах, БСШУЯ, Сангийн яам гэж бичигдээд байгаагаас илүү бодитой мэдээлэл нь юу бол?
-Эхлээд УИХ-аар Засгийн газрын бүтэц батлагдах ёстой. Тэрнийхээ араас яамдын болоод сайдуудын нэр тодроод, томилгоо хийгдэх байх.
-АН сайд болох хүмүүсээ єрсєлдєєнєєр тодруулна гэж яригдаад байгаа. Нэг хүн сонгоод гар єргєх зарчмаар бус тухайн салбарт хэд хэдэн хүнийг ардчилсан зарчмаар єрсєлдүүлнэ гэсэн нь хэвээрээ юу, єєрчлєгдсєн үү?
-Єрсєлдєх ёстой л доо. Гэхдээ тэр талаар ярихад эрт байна.
-Дотроо яригдаад байна гэж эх сурвалжууд хэлээд байгаа. Хэвлэлүүд ч бичээд байна шүү дээ. Нэр нь яригдаад байгаа УИХ-ын Л.Гансүх, Н.Батбаяр, С.Баярцогт, С.Ламбаа нарын хувьд сайд болох магадлалтай биз?
-Би тааж яриад яахав. Яригдаж байгаа юм бол бий. Бүлэг дээр л шийднэ.
-Танай намын YЗХ-ны ємнєх хурал нэлээд шүүмжлэлтэй болсон. Зарим гишүүн гарын үсэг зурж Хяналтын зєвлєлдєє гомдол хүргүүлэх сураг сонсогдсон нь болоод єнгєрсєн үү, эсвэл?
-Дүрэм, журмаараа явна гэвэл явах л байх.