2023.06.16
"Эерэг хандлага-Эрүүл нийгэм" сэдэвт сургалт боллоо
Биеийн тамир, спортын улсын хорооны Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтэс болон Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо хамтран шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын эерэг харилцаа, хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт зохион байгууллаа.
Уг сургалтаар тамирчдын ёс зүй манлайлал, эерэг харилцаа хандлагат суралцах, спортын арбитрын ойлголт, ач холбогдол, үр дүн болон допингийн талаар мэдээлэл хийх чиглэлээр болсон юм.
Сургалтад Монгол улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны ажлын албаны дарга Э.Тэмүүжин, Удирдлагын академийн багш, доктор, дэд профессор Н.Цолмонтуяа, Удирдлагын академийн багш, доктор, дэд профессор Т.Алтанцэцэг, Монголын олон улсын үндэсний спортын арбитрын ерөнхийлөгч Г.Батзаяа, АУЭШҮТ-ийн албаны дарга М.Булган нар оролцлоо.