Улсын төсвийн тодотгол батлагдлаа
2023.06.17

Улсын төсвийн тодотгол батлагдлаа

Эдийн засгийг сэргээх, баялгийн ил тод байдал үр өгөөжийг сайжруулах, төсвийг эрүүлжүүлэх, хэмнэлт, хяналт хариуцлагыг дээшлүүлэх цогц арга хэмжээний үр дүнд эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд сайжирч, төсвийн төлөвлөгдсөн орлого давж биелэгдсэнтэй холбогдуулан тодорхой хэсгийг иргэдийн орлого амьжиргааг дээшлүүлэх тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэхээр улсын 2023 оны төсөвт тодотгол хийлээ.

Энэ хүрээнд:

  • Төрийн албан хаагчдын цалин хөлсний ялгаатай байдлыг арилгах, нэмэгдүүлэх арга хэмжээнд 1,0 их наяд орчим төгрөг нэмж тусгалаа.
  • Олон жил яригдсан тэтгэврийн зөрүү арилгах, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээнд хагас их наяд орчим төгрөг нэмж тусгалаа.
  • Хүүхдийн мөнгийг халамж бус хүүхдийн хөгжлийг дэмжих баялгийн хуваарилалт гэж үзэн бүх хүүхдэд олгох, 2023 оны эхний 6 сард хүүхдийн мөнгө аваагүй хүүхдүүдэд нөхөн олгоход 167,0 тэрбум төгрөг нэмж тусгалаа.
  • Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах арга хэмжээнд 187,0 тэрбум төгрөгийн орлого зохицуулалт хийлээ.
  • Хуульд заасан журмын дагуу аймаг орон нутгуудын хөгжлийн сангийн хөрөнгийг 71,0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн баталлаа.