"Улаанбаатар 2023" Зүүн Азийн наадамд оролцох баг тамирчдад төрийн далбаа гардууллаа
2023.08.09

"Улаанбаатар 2023" Зүүн Азийн наадамд оролцох баг тамирчдад төрийн далбаа гардууллаа

Монгол Улсад анх удаагаа болох гэж байгаа "Улаанбаатар 2023" Зүүн Азийн наадамд оролцох баг тамирчдад төрийн далбаа гардуулах ёслолыг зохион байгууллаа.

Наймдугаар сарын 16-23-нд 11 спортын 12 төрлөөр зохиогдох энэхүү наадамд зохион байгуулагч орон Монгол Улсаас 181 тамирчин, 42 дасгалжуулагч оролцох юм.

Олимпик хауст болсон “Улаанбаатар 2023” Зүүн Азийн наадамд эх орноо төлөөлөн оролцох баг, тамирчдад хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа гардуулан өгөх ёслолд МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам Зохион байгуулах хорооны дэд дарга, нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, “Улаанбаатар-2023 Зүүн Азийн залуучуудын наадам Зохион байгуулах хороо” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр, БТСУХ-ны дарга О.Баттулга тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.