СХД-ийн 6-дугаар хороо 3x3 сагсан бөмбөгийн талбайтай боллоо
2023.06.21

СХД-ийн 6-дугаар хороо 3x3 сагсан бөмбөгийн талбайтай боллоо

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд энэ онд Нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийт 14 байршилд 3x3 сагсан бөмбөгийн стандартын шаардлага хангасан талбай шинээр байгуулахаар болсон.

Өнөөдрийн байдлаар 6 болон 43 дугаар хороодод 3x3 сагсан бөмбөгийн талбай ашиглалтад ороод байна. Цаашид  6, 8, 11, 13, 14, 28, 23, 27, 25, 30, 41, 42, 43 буюу нийт 13 хороонд шинээр талбай хийх юм.