Олон улсын олимпын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ
2023.06.23

Олон улсын олимпын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

Олон улсын олимпын хороог үүсгэн байгуулж, орчин үеийн олимпын наадмыг сэргээн явуулах шийдвэр гаргасан зургадугаар сарын 23-ныг Олон улсын олимпын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Олимпын өдрийн арга хэмжээнд МҮОХ-ны удирдлагууд, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын холбооны Ерөнхийлөгч, Азийн олимпын зөвлөл, “Ханжоу-2022” Азийн наадмын ЗБХ-ны төлөөлөл, БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл, түнш байгууллагуудын төлөөлөл, олимпын медальтнууд, олимпод оролцогч ахмад тамирчид болон тамирчин сурагчид оролцов.

Энэ өдрийг тохиолдуулан хөгжөөнт гүйлтийн тэмцээнийг охид, хөвгүүд, насанд хүрэгчид, ахмадууд гэсэн ангилалд зохион байгуулж, нийт 300 гаруй хүн хамрагдсан юм.