Сошиалд 70 гаруй сая дагагчтай илбэчин манай улсад ирлээ
2023.08.14

Сошиалд 70 гаруй сая дагагчтай илбэчин манай улсад ирлээ

Сошиалд 70 гаруй сая дагагчтай илбэчин ноён Julius Dein "Чингис хаан" Олон улсын нисэх буудалд буулаа.

Тэрээр ойрын зайн илбээрээ алдартай бөгөөд алдартнуудын үдэшлэг, томоохон арга хэмжээ, Академийн шагнал гардуулах ёслолд оролцож илбэ үзүүлдэг ба 2021 онд интернэтэд хамгийн их хандалттай сувгуудын нэгээр тодорч байжээ.

Тэрээр энэ буюу 8 сарын 19-ны өдөр зохион байгуулагдах "NASSUMMIT"-д оролцож залуус та бүхэнтэй олон сонирхолтой агуулгаараа уулзах юмсанж.

Мөн түүнчлэн Нүүдэлчин дэлхийн соёлын фестивалыг үзэж дэлхийд Монголчуудын ахуй соёлыг танилцуулах сонирхолтой хөтөлбөртэй иржээ.