Дорноговийн боловсролын салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэсэн Монгол Улсын ардын багш танд эрүүл энхийг хүсье
2023.08.16

Дорноговийн боловсролын салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэсэн Монгол Улсын ардын багш танд эрүүл энхийг хүсье

Багш хэмээх мэргэжлийг эзэмшин, Дорноговийн хүүхэд багачуудад өөрийн амьдралын 37 жилийг сургах, хүмүүжүүлэх үйлсэд тасралтгүй ажилласан Монгол Улсын Ардын багш Чойрогийн Отгонбаяр гавьяаныхаа амралтанд суулаа.

Боловсролын салбарт ажиллахдаа дөрвөн удаа 10 дугаар ангийг удирдан төгсгөж, монгол болон кирилл бичгийн сургалттай нэгдүгээр ангийг 10 дугаар анги хүртэл нь 2 ангийг давхар даан төгсгөсөн.

Эх хэл, үндэсний бичиг, уран зохиолын хичээлийг сургалтын баялаг хэрэглэгдэхүүнд тулгуурлан, үгийн сангийн нөөцийг нэмэгдүүлэх, сэтгэхүйг хөгжүүлэх, хүүхэд нэг бүрийг хоцрогдолгүй сургаж ажилласан бөгөөд Дорноговь аймгийн төгсөгчид элсэлтийн ерөнхий шалгалтад сүүлийн жилүүдэд тэргүүн байр эзэлсэн.

Дорноговийн боловсролын салбарт хоёргүй сэтгэлээр хандан ажиллаж байсан Монгол Улсын АРДЫН БАГШ тандаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.

Хүндэтгэсэн,
Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Төмөртогоогийн ЭНХТҮВШИН