Цахим орчны дэлхийд алдартай нөлөөлөгчид Завхан аймагт зочиллоо
2023.08.17

Цахим орчны дэлхийд алдартай нөлөөлөгчид Завхан аймагт зочиллоо

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарын стратегийг улам боловсронгуй болгон шинийг сэдэж, гадаадын жуулчдыг татахад анхаарч, 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлаад байгаа билээ.

Энэ ажлын хүрээнд “Nas summit-2023” арга хэмжээг зохион байгуулахаар дэлхий дахины цахим орчны томоохон нөлөөлөгчдийг Монголд уриад буй.

Цахим орчинд 72 сая дагагчтай алдарт илбэчин, контент бүтээгч, хөрөнгө оруулагч Их Британи улсын иргэн Julius Dein, 21,4 сая дагагчтай Энэтхэг улсын иргэн Dhruv Rathee, Чили улсын иргэн Alan Wurman тэргүүтэй дэлхийд алдартай нөлөөлөгчид Завхан аймагт зочиллоо.

Тэд Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн хамт Богд Очирваань хайрхан, Бадархундага нуур, Мухартын гол, Улаагчны хар нуур гэсэн маршрутаар аялж, контент бүтээн, дэлхий нийтэд түгээж байна.