2023.08.23
Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбоог байгуулж, бичиг баримтыг хүлээлгэн өглөө
"БОАЖЯ “Аялал жуулчлалын тухай хууль”-аа шинэчлэн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр батлуулж, мөрдөж эхэлсэнтэй холбоотойгоор хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг богино хугацаанд, шат дараатай хийж байна.
Энэ хуулийн 26.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээд болох Аялал жуулчлалын салбарын мэргэжлийн холбоог үүсгэн байгуулах бүх нийтийн хурлыг энэ оны 7 дугаар сард зохион байгуулсан ба оролцогчдын олонхын саналаар Удирдах зөвлөл болон холбооны Ерөнхийлөгчийг сонгосон бөгөөд Ерөнхийлөгчөөр Ц.Баатарсайхан ажиллахаар сонгогдсон.
Тус холбоо байгуулагдсанаар төрийн байгууллагын зарим чиг үүргийг гүйцэтгэх бөгөөд аялал жуулчлалын салбарын бодлого тодорхойлоход мэргэжил арга зүйгээр хангах, салбарын хөгжлийн менежментийн төлөвлөгөөг боловсруулах зэргээр төр, хувийн хэвшлийн уялдааг ханган ажиллах юм.